Ерөнхийлөгч С.Баярцогтыг, Ерөнхий сайд Х.Баттулгыг дэмжсэн АН-ын ХУВААГДАЛ

АН доторх фракцыг Ц.Элбэгдорж, Х.Баттулга хэмээн хувааж, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин тайлбарлалаа.
Сүүлийн үед Засгийн газраас удаа дараа өгч буй мессежээр, нээрэн л АНУ-аас Ц.Элбэгдорж АН-ыг хутгаж, үймүүлж, өөрийн хүмүүсээ шигтгэхийг оролдож байгаа гэх төсөөлөл буух болов.
Атал эрх баригч намын нөлөө ч АН-д бий.
Ноднингоос л Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тодорхой хэмжээнд гар барьсан гэдэг мэдээлэл явсан. Х.Баттулга парламентад хөл тавина, тэгээд хамтарсан ЗГ байгуулна гэж яригдсан. Энэ тохироо өдгөө алдагдаагүй байгааг Х.Баттулгыг таг мартчихсан юм шиг дүр эсгэж буй эрх баригчдаас харж болно.
Нөгөө талаас, С.Баярцогтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс дэмжсэн нь түүнээс ч өмнөөс яригдах болоод удаж байна. Ер С.Баярцогтыг гурван шатны шүүхээр гэм буруутай гэж үзсэн ч прокурорын шатанд эргээд хэрэгсэхгүй болсон зэргийг У.Хүрэлсүхтэй холбож, тайлбарлах нь ч бий. Ямартай ч АН-ын даргаар С.Баярцогтыг болговол Ерөнхийлөгч дэмжинэ гэдэг байр суурь илэрхийлсэн нь үнэн. Гэвч тэгээгүй.
Өдгөө Л.Гантөмөрийн цаана, эрх баригч намын нөлөө талаас нь харвал Ерөнхийлөгчийн бөгөөд Ерөнхий сайдын дэмжлэгийг хүртсэн хоёр фракц бийг ойлгож болох юм.
Гэхдээ Х.Баттулгын тал илүү хүчтэй байна. Дээр нь С.Баярцогт зарим тохирооноос буцаж, урван шарваж буй нь ч өчигдөр мэдээлэл хийсэн АН-ын удирдлагуудад таалагдаагүй гэж яригдаж байна. Мөн Ерөнхий сайдын Ц.Элбэгдоржийн эсрэг хийсэн тэмцэл ч чухамдаа Ерөнхийлөгчийн АН дахь нөлөөг тодорхой хэмжээнд хязгаарлаж чадав.
Одоо С.Баярцогт тойрогт ч, жагсаалтад ч байхгүй.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгч арай тийм хөгийн үйлдэл хийгээгүй блгүй.худлаа
Хүрэлсүх тийм б�##�ай юм хийж мэдэх л хүн л дээ!
Данх ч угаасаа л Жонхууд дагаар орсон. Хэрээ Баатарын найруулгатай ажлыг гардан хийж байгаа. МАН -ын засаглаад гэж андуурав
Жонхуу МАН-ыг гардан удирдаж бна шүү.
Данх бол МАН- аа тэврээд Жонхуугийн кармаанд тэлчилж бна !
Эрхэм олон гишүүд минь ээ ! Энхрий хайрт МАН-аа Оросын тавиул, төвдийн гарз нохойн хэвтэр-ээс татаж гаргаж авах гүй юм уу ?!
Баттулга одоо болимоор юм, хэдэн удаа сайд болсон, ерөнхийлөгч болоод юу хийв, Монголд л ийм үзэгдэл байх юм
Баттулгыг дэмжмнэ
Батлага-г жийгээд өгөхийг сонгогч нараас нь хүсэж бна