Хамба З.Санждоржийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ
Гадаадын нэг, монголын гурван иргэнийг 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Тагнуулын байгууллагаас тустай ажиллагаа явуулж саатуулсан.
Энэ дунд Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, "Их хүрээ" хийдийн хамба З.Санждорж байсан бөгөөд түүнийг
- Харилцаа холбоо тогтоосон
- Тодорхой үечлэлтэй мэдээлэл хийдэг
- Гадны төлөөний этгээдтэй уулздаг
гэх сэжиг бүхий кейсүүдээр хуулийн байгууллагын хараанд аль хэдийн өртсөн байсан тухай мэдээлж байв.
З.Санждоржийг баривчлах үеэр эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох үйл ажиллагаа эрхэлдэг хоёр монгол хүн, БНХАУ-ын нэг иргэнийг мөн барьсан. Улмаар тэднийг хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байдаг.
Нийслэлийн прокурорын газраас /2024.05.27/ эдгээр иргэдээс хоёрыг н буюу "Их хүрээ" хийдийн хамба З.Санждорж, бизнес эрхлэгч н.Бямбажав нарыг үргэлжлүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Улмаар шүүхээс тухайн хоёр иргэнийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ.
Эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1 зүйл ангиар шалгаж байгаа юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" .












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨӨ ЯАСАН ЯДАРГААТАЙ ЮМ БЭ? ХУЛАНГИЙН ХЭРЭГ ХАМ ЮМ БИШ ҮҮ? ОДОО ТЭГЭЭД ЛАМТАН ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ ГАТНУУЛ ХИЙХЭЭР БУСАД НЬ ЯАХ БОЛЖ БАЙГААН ЭНЭ ХАРВААС ХУЖАА ЦАРАЙЛСАН ЛАЛАРЫН ЛАМТАН БАЙНАШТ ЭНЭ БИД ХОЁРЫН ЛАМ ГЭЖ ҮХСЭН АЦ НЬ БАЙДЫН БАС Л БАНДИ ЭМЭЛДЭГ НЭГ МУУ ДӨВЧИН БИЗ БҮХ НАСААР НЬ ЧААЛГАЧИХАА ЛАЛАРЫГ
Эх орноо худаллсан бүгд гэмтэй.Ийм сайхан орон хэзээ ч эдэнд олдохгүй.
Шалгаж бно.Гэхдээ эндүүрэл байгаасай.Сахил хүртсэн лам хүн эх орон ард түмнээсээ урвахн юул бол?!Түүний гэгээрэл ,түүний бясаогал тийм зүйл хийж бодол сэдэл өгөхгүйл дэ.Энэ бол трм эндүүрэл.
Харин уул уурхайг чөлөөтэй ухаж,орон нутгаа сэглүүлж бгаа дарга нартай сайн шалгаж өгөх хэрэгтэй бндаа.
Дээр нь нэмээд бяцхан ламхай нарыг хүчинддэг, нуун дарагдуулсан, заналхийлсэн гм хэргүүдийг ил болгох хэрэгтэй
Итгэхгүй байнаа.хэлмэгдүүлэлт болох вий дээ хөөрхий.
Nvvrschidee ingeed hiigeech .hamsaatan bolood chadahgyi.hulan ene 2 iig hudlaa medeelleer horij bn.sulla
Энэ хулангийн хэрэгтэй адилгүй ээ, үл бүтэх лам байгааншдээ
Юун удаан юм. Хурдан шийдэхгүй бол наад хөгшин чинь шоронгийн ая даах уу. Үхчихвэл яана.
Итгэдэггүй ш дэ цаг хугацаа харуулна дө
76 hulgaich eh ornoosoo uravsan urvagchid bgaa
анх л гандангаасаа бурхэн хулгайлж гараагаа эхэлсэн гэлэг. шашны нэриыг их ч гутаасан да
Маш зөв ! Одоо энэний хамсаатан жижиг чапакуудыг бас барьж асууж тодруулах хэрэгтэй! Жишээ нь : МУИС - ийн шашин судлалын тэнхимийн багш ухаантай Дэмбэрэл гэгчийг !
yoo bzda dahiad lam nariin helmegduulelt bolohviidee
Зальтай төрхтэй, Хамгийн том шалгуур бол мөнгө.....Тэнгэр газрын сорил шүү дээ !!!!
Hujaa nartai daanch ih sujired bsn umaa ene lam
"Хулангийн хэрэг" бол жинхэнэ эх орончдыг намнах гитдуудын явуулга байсан. Энэ хэрэг тэр "Хулангийн хэрэг" гэгчтэй их адилхан сонсогдож байна.