Нийгэм мэдээ

Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр манай улсад ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенко болон дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНБУ-ын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник болон албаны бусад хүн угтан авав.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийж буй энэ айлчлал Монгол Улс, БНБУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар, байгууллага хоорондын арав гаруй баримт бичигт хоёр тал гарын үсэг зурна.

Мөн Монгол-Беларусийн бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ХМА-наас мэдээллээ.

Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн намтар: 

  • Беларусь Улсын Ерөнхийлөгч бөгөөд тус улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн тэргүүн А.Г.Лукашенко 1954 оны наймдугаар сарын 30-ны өдөр Витебск мужийн Копысь хотод төржээ.
  • Тэрбээр 1975 онд А.А.Кулешовын нэрэмжит Могилёв хотын Улсын Багшийн их сургуулийг түүхч мэргэжлээр, 1985 онд Беларусийн Хөдөө аж ахуйн академийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн байна. 

Ажилласан байдал:

  • 1975-1977 онд Баруун хилийн тойргийн Улс төрийн хэлтсийн зааварлагч
  • 1977-1990 онд Могилёв хотын хүнсний худалдааны хэлтсийн комсомолын хорооны нарийн бичгийн дарга, Октябрь дүүргийн гүйцэтгэх хорооны зааварлагч, Шклов хотын “Мэдлэг” нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, цэргийн ангийн улс төрийн асуудал эрхэлсэн орлогч дарга, Шклов дүүргийн “Ударник” хамтралын орлогч дарга, Шклов хотын барилгын материалын комбинатын орлогч дарга, В.И.Лениний нэрэмжит хамтралын намын хорооны нарийн бичгийн дарга
  • 1987-1994 Шклов дүүргийн “Городец” нэгдлийн дарга 
  • 1990 онд БНБУ-ын Ардын депутат, Засгийн газрын дэргэд байгуулагдсан Худалдааны байгууллагуудын үйл ажиллагааг судлах чиг үүрэгтэй Бүгд Найрамдах Беларусь Улсын Дээд Зөвлөлийн Хорооны дарга
  • 1993 онд Авлигатай тэмцэх парламентын комиссын дарга
  • 1994.07.10-нд БНБУ-ын Ерөнхийлөгчөөр 80.3 хувийн саналаар сонгогдсон.
  • 2001.09.09-нд БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 75.6 хувийн санал авч улиран сонгогдсон.
  • 2006.03.19-нд БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 83 хувийн санал авч гурав дахь удаагаа сонгогдсон.
  • 2010.12.19-нд БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 79.6 хувийн санал авч дөрөв дэх удаагаа сонгогдсон.
  • 2015.10.11-нд БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 83.5 хувийн санал авч тав дахь удаагаа сонгогдсон.
  • 2020.08.09-нд БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 80.1 хувийн санал авч, зургаа дахь удаагаа сонгогдсон.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Asa
Asa

Albaar shonoor irj ooriig n buudchih vii ondog shideh vii geed arggui Gemt Heregten Shonoor gedgiig batallaa!!!

Зочин
Зочин

Ерөнхийлөгчөөр 6 удаа сонгогдож 30 дахь жилдээ төрийн тэргүүнээр ажиллаж байгаа агуу удирдагч юм. Энэ Лукашенко ухаалаг сайн удирдаж байгаа учраас л Белорусь улс өнөөдөр аиар тайван хөгжиж байгаа юм шүү дээ. Хэрвээ зеленский шиг барууны гар хөл болсон бол украйн шиг дайны хар сүүдэрт иргэд нь үхэл зовлонгоор дүүрнэ биздээ. Лукашенкод амжилт хүсье!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бело чуудын толгойд гарсан бугласан хатиг. Үүнээсээ салж чадахгүй 30 жил зовж бна! Бас Пүү гийн дохиур мод!

Зочин
Зочин

ПТНахуй
Долой кровавый диктатур

Зочин
Зочин
Reply to  Зочин

АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! FUCK YOU ! АМА ТААТ НОВШИЙН САРМАГЧИН !

Зочин
Зочин

Иди нахуй лукашенко сдец

Зочин
Зочин
Reply to  Зочин

АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! FUCK YOU ! АМА ТААТ НОВШИЙН САРМАГЧИН !

Зочин
Зочин

Батцэцэг сайд яагаад юун дээрээ гараа тавьцын арай сэрэл нь хөдлөөгүй баймаар муухай харагдаж байна

Зочин
Зочин

Дампуу юм аа. Хүрэлсүг ийх ажилтай биш тосчиход яанам бэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Манай Хүүк энэ зэргийн жулуудыг тоохгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуцваа ! Хүүкийн зөв, Оросын хулмасны арчуур аа !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Пүүтэний толгойн сэргийлэх салаан дарга ирж бна! К кк

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ лаларт томдоно

Холбоотой мэдээ

Back to top button