Явуургүй, ичгүүргүй, мэдрэмжгүй гурав

Нэр дэвшигчид олонд танигдах гэж үйл тамаа цайж, бусдын үйлийг ч үзэж байна. Амралтын өдрүүдэд хэд хэдэн хүн хөгөө чирлээ.
Ц.Уянга: АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй “Элийрэгч” Ц.Уянга “Шүдэнз Амараа” болж хувирав.
“Та нар юу хийчихэв ээ. Цагдаа иргэнээ биш эрх мэдэлтнийг хамгаалдаг боллоо. Хэн ч үнэнийг хэлэхээс айдаг боллоо. Атга гурил, шуудай нүүрсээр ард түмнийг саналыг худалдан авчхаад түмний баялгийг тонон дээрэмдлээ. Та нар ер нь хэн юм бэ. Уур минь хүрч, уушги минь дэлбэрч байна. Ховдоглож идсэн найман жилийг чинь үсийг чинь үйж, хүслийг чинь хясаж, хариуг чинь бид удахгүй барина” хэмээлээ. Хоцрогдсон, басхүү сонгууль бүрээр хараагддаг, шүүмжлүүлдэг пиар сонгож авсан нь явуургүй байлаа. Явуургүй сурталчилгаа нь мэдээж сайшаагдахаасаа илүү шүүмжлүүлсэн нь их. Төд удалгүй 32 цагаан лонх тоолж үзүүлэв.
Түүний хувьд ХУД-ээс УИХ-д нэр дэвших хүсэлтэй байсан ч, СХД-ээс рүү илгээсэн. “АН-ыг унагахын төлөө ажиллана” хэмээн жиргэж байсан ч, сурталчилгаандаа ийн ханцуй шамлан орж, янз бүрээр л үзэж эхэллээ.
П.Наранбаяр: ХҮН намын П.Наранбаярын пиар ёстой “биш” байлаа. Тэрбээр, цэцэрлэгт гадуур хувцастай орж, жинхэнэ элдэв бусыг үзүүлэв. Нуруун дээрээ суулгаж, хацрыг нь чимхэж, боксдож, биед нь хүрч, өргөж дураараа боллоо. Хүүхдүүдийн биед зөвшөөрөлгүй хүрэхээс эхлээд хүүхдүүдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан нь өөрөө хууль бус үйлдэл юм. Энэхүү сурталчилгаа эерэг мессэж илэрхийлэх нь битгий хэл харин ч "Нүд рүүгээ хуруугаа хийнэ" гэгч болов.
П.Цэнгүүн: АН-ын Нарийн бичгийн дарга болуутаа л “Би Z үеийн төлөөлөл” хэмээх үгээр пиар хийж орж ирсэн. Өдгөө АН-ын жагсаалтын дөрөвт жагссан нь олон ардчилагчдын амыг ангайлгаж, сэтгэлийг гонсойлгосон. Түүнийг ар томтой хэмээх хардлага дуусаагүй байхад дахин бай болов. Тэрбээр, ярилцлага өгөхдөө "Санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй. Тиймээс улстөрөөр явахад надад мөнгө хэрэгтэй. Тэрний төлөө явж байна" хэмээн ярьж, мэдрэмжгүй загнав. Түүний хувьд уг нь хувийг бизнестэй нэгэн. Төрөөс тендер авч байсан "Атмор", “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байсан "Штаб левел" гэх компаниудтай. Хувийн бизнес хийж байгаад гэнэт АН-д даргын суудалд суусан түүний хувьд "Мөнгөгүй, өөрийнхөө төлөө улстөрд орж байна" хэмээн яриад сууж байна.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элийрэгч мэтийн эрүүл бус сэтгэцийн эмгэгтэй хүнд эрүүл хүмүүс санал огт өгөхгүйээ.Сонгино хайрханд бол.АН аас ганцхан Н.Алтанхуяг 5р байранд гарна.Бусад нь МАН.
МАН ЫГ ТАРХААС НААШ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ
Энэ 2 хүүхэн нь ч угаасаа сумтай, юу ч хэлхэв ийм хүмүүст. Наранбаяр уг нь гайгүй санлаа өгнө гэж бодож байгаа юмсан
Явуургүй, ичгүүргүй, мэдрэмжгүй гэдэг чинь нүдний булайнууд гэсэн үг биз дээ? "Нүдний булай гурав" гээд л гарчиглах хэрэгтэй байлаа.
ene malnuud bugd boli ta naraar doromjluulah ni dutaj gene
МАН-ын сайт байна
ХУД ямар хогийн сав юм уу? "Уянга ХУД-ээс дэвших байсан" юм ч гэх шиг.
Сумнууд
Олон жилийн турш Хэдэн зуун тэрбумаар идсэн хулгайчдыг дэргэд нэр нь цэвэр шүү
СЭМҮТ АЖЛАА ХИЙХГҮЙ ЮМАА ТАНАЙ НЭГ ӨВЧТӨН УЯНГА ГЭДЭГ БҮСГҮЙ НИЙГМИЙГ АЙДАС ХҮЙДЭСТ АВТУУЛААД ГАДУУР ЯВААД БАЙНА.МӨНХЭРДЭНЭ МААНЬ БАС ХУРЦАДААД БИД ГАЛЗУУЧУУДЫН ДУНД ЯАЖ АМЬДРАХ ЮМ АНУ д НЭГ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ БАЙНА АЛСЫН ГАЛЗУУ СЭТГЭЦИЙН ГАЖ ДОНТОН ЯАСАН ХЭЦҮҮ ХОРВОО ВЭ? ӨНӨӨДӨР СЭМҮТ АЖЛАА ХИЙ ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БУХЫН ДОЗООР ТАРИАГИЙ НЬ ХИЙГЭЭД ЧИХ СЭТГЭЛ АМРААЖ ӨГНӨ ҮҮ?
Уянгыг тултал дэмжинэ. Улс төрийн тод өнгө, ард түмний тусгал шүү.