Нийгэм мэдээ

ЦЕГ: Дотоодын цэрэг амиа алдсан нь үнэн. Шалгаж байна

Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр Дотоодын цэргийн 05-р ангийн албан хаагч машинд дайруулж амиа алджээ. Түүнийг Чандмань баян бүрд гэх хувийн компанийн талбайд ажлуулж байгаад ийм хэрэг гарсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл гараад буй.

Бид энэ талаар ЦЕГ-ын УСГ-ын ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг тодруулсан юм.

Тэрбээр, "Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр Дотоодын цэргийн 05-р ангийн албан хаагч машинд дайруулсан гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор цагдаагийн ерөнхий газрынхан хэргийн газар ажиллаж, шалгалт үргэлжилж байна.

Тиймээс дээр дурдагдсан компанид ажиллаж байсан эсэх нь бүрэн тогтоогдоогүй гэсэн үг. Шалгалтын хариу бүрэн гарсны дараагаар олон нийтэд ил болгоно” гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 3, 2024 16:27

ЯАГААД ЭНЭ ЦЭРГИЙН ЗАЛУУСЫГ АЛААД БАЙГААН ЗҮГЭЭР Л ЦЭРЭГТ ТАТАХГҮЙ ГЭРТ НЬ БАЙЛГАЖ БАЙХГҮЙ ЯАСЫН

Холбоотой мэдээ

Back to top button