Н.Өнөрцэцэгийг сонгуулийн дараа шүүхээр болсон нь "захиалагч" бийг илэрхийлчихлээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүх хурал өнөөдөр хаалттай эхэлсэн ч тэр даруйдаа хойшлуулж, шийдвэрлэв. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн дараа, долдугаар сарын 1-нд болголоо.
Үүнээс л Н.Өнөрцэцэгийн асуудалд улс төрийн нөлөө бийг ид тод харж болж байна. Өөрөөр хэлбэл, "захиалагчид" нь "захиалж" байгаа гэдгээ өнөөдөр илэрхийлчихлээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг,
- Татвараас зайлсхийх замаар мөнгө угаасан /18.6/
- Төрийн нууцыг хууль бусаар олж авсан /19.11/
- Худал мэдээлэл тараасан /13.14/
- Хувийн нууц задруулсан /13.11/ гэх дөрвөн зүйл ангиар буруутган, 1-5 жил хорихоор хэргүүдийг нэгтгэж, яллагдагчаар татаад буй юм.
Анх "Төрийн нууцыг хууль бусаар олж авсан" гэдэг үндэслэл Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй хэргүүдийн хүрээнд огт яригдаагүй. Хожим гарч ирсэн. Мөн үүнд холбогдох заалт бүхий хэргийг заавал хаалттай хэлэлцдэг. Иймд шүүх хурлыг нээлттэй явуулах Н.Өнөрцэцэгийн болон МСНЭ-ийн хүсэлтийг хүлээж авсангүй.
Өнөөдөр сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг шүүхийн үүднээс байр сууриа илэрхийлэхдээ анхаарал татах мэдээлэл хэллээ. Энэ нь "Төрийн нууц" гэгдэх материалыг гүйцэтгэх ажиллагааны явцад "шургуулсан" байж болзошгүй тухай.
Тодруулбал, Б.Ганчимэг "Бид бүгд л өөрсдийн гэсэн эх сурвалжтай. Би сонссон. Төрийн нууц гэх цаасаа, ажиллагааны явцад шургуулсан байж болзошгүй юм билээ. Хуулийн байгууллагынхан өөрсдөө "Хэдэн гэнэн охид дээр тэгчихсэн ш дээ" гээд ярьж байсан гэх мэдээлэл бий. Ингэж хэлэхээр намайг бас дуудах л байх. Дуудагдаж үзээгүй биш дээ" хэмээв.
Анх л Н.Өнөрцэцэг дээрх хэргүүдийг шуудхан нэгтгэж, нэгтгэсэн дороо яллагдагчаар татан, улмаар хэдхэн хоногийн дотор цагдан хорьсон байдаг. Маш хурдтай өрнөсөн. Тэр үед л тодорхой зохион байгуулалт үйлчилж байна уу гэх хардлага төрж байв. Өнөөдөр хардлага бүх түвшинд баталгаажиж байна.
Мэдээж Н.Өнөрцэцэгийг сонгуулийн өмнө яллавал эрх баригчдад л сөргөөр нөлөөлөх юм. Сонгуулийн рейтингэд нь сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Үүнээс гадна, олон улсад Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, ардчиллаас ухарсан дүр зургаар бууна, тэгж үнэлэгдэнэ. Хамгийн олон дагагчтай, алдар нэр бүхий сэтгүүлчээ яг УИХ-ын сонгуулийн өмнө хоривол тэгж л харагдана. Ийм кэйс эргээд олон улсын байгууллагуудаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний, ардчиллын тэргүүтэй хэд хэдэн чухал индекст сөргөөр нөлөөлж болно.
Тийм ч учраас Н.Өнөрцэцэгийг сонгуулийн дараа шүүх болсон нь үүний цаана тодорхой хэмжээнд эрх баригчид нөлөөлж буйг, нөлөөлсөө байсныг шууд илэрхийлчихлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энийг хэн тоохгүй дээ тоож байгаа бол цаад захилгачин ёстой жижигхэн гар байгаа даа
За болио үнэрээ хэнбэ
Ингэж драма болгож байхаар тэр нууц өгсөн сайдаа л хэлчих, бас Сүхболдын нэр яваад байгаа биз. Нүүрсний машин олон тэрбумаа эх үүсвэрийг нь тайлбарлаж чадах уу
Ардчилал гэж их ярих юм, Улс нь хөгждөггүй , Иргэд нь ядуурсан , Залуус нь эх орноосоо дайжсан Ардчилал гэдэг үг бидэнд хэрэггүй,
Өчүүхэн муу сэтгүүлчинцэр хирээ мэдэхгүй аашилж байж ялд унажээнээ. Захиалагчдаа найдаж донгосоод эцэстээ бухуулчихлаа даа, көөркөс !
ӨНӨРӨӨ ЧИ ОДОО БУУГААД ӨГЧИХӨӨЧ СОНГУУЛИЙН ДАРАА НИЙТИЙН АЛБАНД 50 ЖИЛ ОЙРТОХГҮЙ ГЭЭД Л БУУГААД ӨГЧИХӨӨЧ ЧИ МӨРДӨНД ХЭЦҮҮ БАЙСАН БИЗ ДЭЭ? БАНДААЖАА Ч СОЛЬЖ ЧАДАХГҮЙ АЯТАЙХАН ХҮНДЭРЧ Ч ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ БАЙСАН БАЙЖ ТААРАА.НУТАГАА БУЦАА СААЛЬЧИН ХИЙ ЧИ УУГ НЬ БОЛ СААЛЬЧИН ХОНЬЧИН ДҮР ТӨРХТЭЙ ХҮН ШҮҮ ДЭЭ ДЭЭДСЭЭС ӨВӨЛСӨН МАЛЧИН ЗАЯА ДЭЛХИЙД ХОВОРХОН МАЛЧИН ЗАЯА БОЛООЧ ТЭГЭЭЛ ХУДЛАА АЛЦАГНААЛ ЯВАХ ЮМ ОДОО Л БОЛЬЧИХОО
Ичихээ яана муу хужаа
Энэ нэг ялгаварлах өвчтэй нөхөр шиг бнаа янз нь.... Хөдөө тал нутгийн хүү сансарт нисч байхад чиний дуулсан сонссон чинь хов хэрүүлээс өөр юм бсангүй бололтой... Амьдралын өнгө олон янз байдгийг мэддэггүй хов долоож голоо зогсоож явсан өөдгүй хүний л зан төрхөө илчлээд бна даа чи... Чиний удам судар мал хариулж л явсан байж таарна... Малчид чинь та биднийг тэжээж байгааг мэддэггүй хамуутай хүний сүг бна даа чи...
Сэтгүүлчид үнэнийг олдог бас олсон үнэнээ ард түмэнд хүргэдэг Бүгд өөрийн гэсэн эх сурвалжтай байдаг юу нь худлаа бгаа юм
За болио мэдлэг боловсрол гэх юмгүй бүдүүлэг шантааж хийж явдаг нэг авгайг хийсэн хэргийнх нь төлөө шүүх гэж байхад дэмий балай юм бичээд л ... Өнөрцэцэг гэх этгээдийг хэн тоож захиалах юм. Хэрэг хийгээгүй л юм бол юу гэж сандраад жүжиг тоглоод байгаа юм.