Нийгэм мэдээ

Шинэ "Хархорум" хотын бүтээн байгуулалтад 3.3 тэрбумын дөрвөн тендер зарлажээ

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад зориулж гурван тэрбум бүхий дөрвөн ажлын тендер зарлажээ.

Тодруулбал,

  • "Шинэ Хархорум" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай археологийн хайгуул судалгааны ажил-204,700,000
  • "Шинэ Хархорум" хотын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх”- 376,000,000.0 /гурван зуун далан зургаан сая/ төгрөг
  • "Шинэ Хархорум" хотын инженерийн дэд бүтцийн эх үүсвэр тодорхойлох ТЭЗҮ боловсруулах”- 340,800,000.0 /гурван зуун дөчин сая найман зуун мянга/ төгрөг
  • "Шинэ Хархорум хотын эхний ээлжийн авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах”- 2,178,000,000,0 /хоёр тэрбум нэг зуун далан найман сая/ 2024 онд санхүүжих дүн: 435,600,000.0 /дөрвөн зуун гучин таван сая зургаан зуун мянга/ төгрөг

Шинэ Хархорум хотыг Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрахад зориулан төлөвлөж байна.

Хархорум хотын замын байгууламжийн 70 хувийг явган болон дугуйгаар зорчих, нийтийн тээвэрт, 30 хувийг автомашины хөдөлгөөнд зориулна. Ажлын байртай уялдуулан орон сууцжуулалт, соёл урлаг, бусад үйлчилгээг нэвтрүүлэх ба өндөр технологи нэвтрүүлсэн, хог хаягдал, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн ухаалаг хот байгуулах аж.

Шинэ нийслэл нь төр захиргааны төв болно. Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа байгуулна. Засгийн газар болон яамдуудыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ. Олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхээр хэмээн төлөвлөжээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
55555
55555

ХУЛГАЙЧИД АА ААВААД НҮҮГЭЭРЭЙ ЭНД ХУЛГАЙ ХИЙДЭГГҮЙН НЬ Л ҮЛДЭНЭ. ЭРХ БИШ ӨЛСӨӨД ҮХЧИХГҮЙ Л БАЙХ. ТА НАР ТЭНДЭЭ БИЕ БИЕСЭЭ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ЯГ ТААРНА Ш ДЭЭ

тогтох
тогтох

Утаа замын түгжрэл гэж байхаар Хархоринруу хурдхан нүүгээд оч тэгвэл Улаанбаатар хотын асуудал өөрөө аяндаа шийдэгдэнэ.

Зочин Монгол иргэн
Зочин Монгол иргэн

УБ хотоосоо их сургамж авч, Тойрог хэлбэрээр зураглал гаргаад төврүүгээ орон сууцаа барих,захын тойрогт Ажлын байр сургууль цэцэрлэг гээд төлөвлөж барих,Орхон голоо хамгаалах.ногоон байгууламжаар зам,талбайг чөлөөтэй байлгах хэрэгтэй юм.

Ака-м
Ака-м

Дахиад л утаа хогондоо баригдсан нарийхан бөлрөлийн замтай гэр хороолол болно биздээ!!!Чадахгүй бол битгий энд тэтд очиж газар сэндийлж бузарлаад байгаачээ!!!

Түмэн
Түмэн

Энэ хот байгуулагдах юм бол метро барих шаардлага юу байна. Метро барих мөнгөөрөө тэр хотодоо зарцуулмаар юм

Холбоотой мэдээ

Back to top button