УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХҮН намын жагсаалтын 2-т бичигдсэн Ч.Лодойдамбын зээ Л.Энхнасан “Тахько” ХК-ийг удирддаг

ХҮН намын жагсаалтын дэслэлийн хоёрт бичигдсэн Л.Энхнасан цахим орчинд анхаарал татах болов.

Тэрбээр, “Тахь-Ко” ХК-н хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, “Лодойдамба” сангийн захирал. Бүр тодруулбал, Монголын анхны генералуудын нэг, хурандаа генерал С.Равданы ач охин, ХХ зууны манлай “Тунгалаг тамир” романы зохиолч Ч.Лодойдамба, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын зээ охин аж.

Түүний аав Р.Лутаа нь нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1992 оны өмч хувьчлалаар “Тахько” ХК-ийг авч Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ. Өдгөө Л.Энхнасан удирдаж байна.

Түүний удирддаг “Тахь Ко” ХК Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд үнэлгээ ₮14 тэрбум. Хувьцаа эзэмшигчдэдээ жилд ганцхан хувийн өгөөж өгдөг нь анхаарал татаж байна. Жишээ нь, 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108 төгрөгөөр тооцон, нийт 128 сая төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ олгожээ.

“Тахь-ко” ХК-ийн хувьцааны 46.81%-ийг Л.Буянбат эзэмшдэг. Тэрбээр, сарын 8 сая төгрөгийн цалинтай. Харин хараат бус гишүүдийн цалинг 1.2 сая, ердийн гишүүдийн цалинг 1.0 сая төгрөг аж.

Тахько ХК нь 2000 оноос үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ, гадаад худалдаа, худалдааны зуучлал, нэрийн барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Теди төвд Мобиком ХХК, Скайтел ХХК, Ньюком проперти ХХК-уудтай хамтран ажиллаж, гар утас, дагалдах хэрэгсэл, компьютерын худалдаа, үйлчилгээг үзүүлж буй аж.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрднээ
Эрднээ

Дээшээ оччихвол бас л нэг шамшигдуулагч болох хүн бна даа

Зочин
Зочин

Бас л идэж чадах юм аа, хэлэх ч үг олдохгүй юм даа

Зочин
Зочин

Шуналд хязгааргүй. Итгэлт баян шиг залжин сүүхээтэй удмын хорчинчууд аж.

Зочин
Зочин

ЗҮГЭЭР Л МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ САНЖИГНУУЛААД АЖЛАА ХИЙ ТЭР ЗАВААРСАН ГАЗАР ЛУУ ОРОНГУУТАА ЧИ БУРУУ АЛХАМ ХИЙСНЭЭ УХААРНА .ХҮН НАМЫН ШААЗГАЙ БОЛ ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭД ЧАМААР ГОЁ ТОГЛООД Л ХАЯЧИХНА МӨНГӨ ЧИНЬ ИЛҮҮДЭЭД БАЙГАА БОЛ НАДАД НЭГ ПРУСС АВААД ӨГЧИХӨӨ МАНЬ ХААГААНД ЯВЬЯА

Зочин
Зочин

хүннам таалагддагүй. Баруун леберал үзэлтэй мөнгө хаашаа нам нь тийшээ л дээ.

Бадарч тахар
Бадарч тахар

Бараг гишүүн болчих байх ! Их хуралд Итгэлтийн бэр Сүрэн шиг сэргэлэн байх хэрэгтэй шүү !

Холбоотой мэдээ

Back to top button