МҮХАҮТ компанийн данс хааж, бизнес эрхлэх эрхийг зөрчихгүй байхыг хүслээ

УИХ-ын гишүүн асан, "Монполимет" группийн ТУЗ-ийн дарга Ц.Гарамжавыг Авлигатай тэмцэх газраас 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр саатуулсан. Ингэхдээ 48 цагийн хугацаатайгаар цагдан хориод, АТГ-аас прокурорын байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Мөн энэ үеэр "Монполимет" группэд хамаардаг компаниудын дансыг мэдэгдэлгүйгээр хаасан гэдгийг Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мэдэгдэл гаргаад байна.

Үүнээс онцолбол, аж ахуйн нэгжийн өмч хөрөнгийн хөдөлгөөнийг түдгэлзүүлэх, банкны харилцах дансны гүйлгээг зогсоох ажиллагааг урьтал болгох, хэтрүүлэх зэргээр бизнес эрхлэх эрхийг зөрчиж байгаа байдалд анхаарал хандуулж, цаашид энэ үйл явц хавтгайрахаас сэргийлэх эрх зүйн нөхцөл, хяналтын тогтолцоог бий болгохыг хууль хяналтын байгууллагууд, хууль тогтоогчдоос хүсэж байна хэмээжээ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hiij buteej bgaa humuusig n ajlig n hiilgengee shalgaach ulsaaraa hohirno sh de. Odoo id barilgin ajil ehelsen uye sh de.
Тэнд олон хүн ажиллаж байна тэднийг хохироож байгаан баялаг бүтээж байгаа үйлдвэрийг санаатайгаар дампууруулах гээд байгаа юм уу?
Яагаад энэ настай эмэгтэйг ингэж онцлоод байгаан бусад өч төчнөөн лиценз ашиглаж байгааг нь яаж ч чадахгүй байж, эрдэнэс таван толгой нүүрс гээд л дуйлаан болоод л байсан тэр этгээдүүд нь их хуралд дахин сонгогдоно гээд л явж байдаг...
Одоо бүх орон дансыг нь хаах маягаар луйварчид идүүрчтэйгээ тэмцэж байгаа та нар нэг юм болохоор хатаж үхэх гээд байдаг одоо боль ингэж чангалж байж энэ луйварчдаас сална
Ямар мафиууд Монголын төрийн эсрэг харагдуулах зохиол бичээд байнаа !!! Мие- Эби амьд байгаа шүү гэж харуулаж байгаа юм бн
Хужаа цус миеэгомбо энхболд хулгаачл биз
09 өчигдөр ярилцлага өгөхдөө Гарамжав гуайг бүлэглэл хорьсон гэсэн.хорих санал гаргадаг цагдаа.атг 09.н байгууллага.прокурор шүүх 01.н байууллага.Энэ 2 том дарга хоёулаа МАн намынх.тэгэхээр 09.н үг нэг л чихэнд наалдсангүй ээ.
Энэний цаана том улс төр л яваад бна даа ! Женко хүүр л Хятад,Оростой хавсраад Монголын эсрэг нэг юм сэдээд бна, янз нь !!!