УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Шүүх: Н.Номтойбаярын нэр дэвших эрхийг сэргээхийг СЕХ-нд даалгалаа

“Үндэсний эвсэл“-ийн тэргүүн Н.Номтойбаярын СЕХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг нийслэл дэхь Захиргааны хэргийн давж заалдах шүүх хэлэлцэж байгааг нэг дороос хүргэж байна.


НЭМЭЛТ: 17.20 цаг

Нийслэл дэхь Захиргааны хэргийн давж заалдах шүүх шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын нэр дэвших эрхийг сэргээхийг СЕХ-нд даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгч "Нэхэмжлэгч Н.Номтойбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, "Үндэсний эвсэл"-ийн жагсаалтын нэгдүгээрт нэр дэвшүүлсэн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж байна" хэмээлээ.


НЭМЭЛТ: 16.00 цаг

-Н.Номтойбаяр: СЕХ-г төлөөлж ирчхээд асуултад хариулж чадахгүй сууж байна-

Н.Номтойбаярын өмгөөлөгч О.Батхүү "Эрүүгийн хуулийн 23.5.1 таныхаар авлига, албан тушаалын гэмт хэрэг мөн үү" гэлээ.

СЕХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч "Би СЕХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч. Таны асуултад хариулах үүрэггүй" гэлээ.

Нэхэмжлэгч Н.Номтойбаяр "Энэ тогтоол дээр намайг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Мэдээллийн санд 23.5.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь бүртгэгдсэн байна гэж байгаа юм. СЕХ шийдвэр гаргахдаа 23.5-ыг авлига, албан тушаалын гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг эрх биш нягталдаг байлгүй дээ. Энэ чинь хайнга хандсан гээд маш тодорхой бичсэн заалт" хэмээлээ.

Н.Номтойбаярын өмгөөлөгч О.Батхүү "29.9 буюу авлига, албан тушаалын гэмт хэргийг сонгуульд нэр дэвших боломжгүй гэдэг агуулгаар тайлбарлахдаа яах вэ гэдэг дүгнэлт гаргасан. ҮХЦ авлига, албан тушаалын гэмт хэргийг санаандгүй үйлдэх боломжгүй гээд дүгнэлтээ гаргачихсан. Гэтэл Н.Номтойбаярын ял авсан заалт нь 23.5.1. Болгоомжгүйгээр үйлддэг гэмт хэрэг. ҮХЦ-ийн дүгнэлтийг танайх яагаад өөрөөр тайлбарлаад байгаа юм бэ.

Н.Номтойбаяр, "Шүүх хурал дээр асуултад хариулж чадахгүй, мэдээлэл байхгүй сууж байна. Иргэд шударга сонгууль хүсэж байгаа. Үндсэн хуулиар олгогдсон эрх бий. СЕХ ийм байдлаар хүний царай харж шийдвэр гаргавал юу болох бол. Маш хариуцлагатайгаар зөвхөн хууль хэрэгжүүлж ажиллаач ээ. Үүнийг нь би хүсэж байна" гэлээ.

Шүүх хурал шийдвэр гаргахаар завсарлаад байна.


ЭХЛЭЛ: 14.30 цаг

-Н.Номтойбаярын нэр дэвших эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хурал эхэллээ-

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэрийг СЕХ гаргасан билээ. Улмаар нэр дэвших асуудлаараа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Энэ дагуу өнөөдөр /2024.06.06/ 14.30 цагт шүүх хурал эхэллээ.

Н.Номтойбаяр мэдээлэл хийхдээ "Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас Н.Номтойбаяр авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолт гаргасан. Гэтэл ЦЕГ-ын Сонгуулийн тухай хуулийн 29.9-д авлигын хэрэгт ял шийтгүүлсэн хүн нэр дэвшүүлэхгүй заалтад авлигын хэрэгт огт хамааралгүй зүйлийг хамааралтай мэтээр бичиг өгсөн. Үүн дээр СЕХ үндэслээд намайг хасах шийдвэр гаргасан" хэмээсэн байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Монголын шүүх угаасаа мөнгөтэй хүнд хайртай шүү дээ

Зочин
Зочин

Мөнгөнд бол манай шүүх зодуулж баяралдаг шүү дээ

Уур
Уур

Номгүйбаяр хулгайчийг хэн ч сонгохгүй. Бүх лицензийг нь хурааж аваад хорь

Зочин
Зочин

монголын шүүх мөнгөнд дуртай ш тээ

zocin
zocin

Өгөр буриадыг Монголчууд яагаад сонгоно гэж хөө

Зочин
Зочин

ЦОГТ ХУВЬСГААЛЧ ҮНДЭСНИЙ ШИНЭ ХӨРӨНГӨТӨН КОМИНТЕРНИЙ ХУЛГАЙЧУУДАД ТОЛГОЙДОО СУМ ЗООЛГОН ХОЁР ГӨЛТГӨРӨӨРӨӨ ЗАНАЛТАЙЯА ШӨВӨГДӨН ҮХСЭН АРДЫН ХУВЬСГААЛЫН АНХНЫ ДОЛООГИЙН НЭГ ДАНЗАНГИЙН СҮНС ЭНЭ ЗАЛУУГ ҮЗЭЛЦҮҮЛ МӨНГӨ БАЙНА УУ? БАЙНА ЭР ЗОРИГ БЯР БАЙНА УУ? БАЙНА САЙХАН ҮЗЭЛЦҮҮЛ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үндэсний эвсэл гэдэг чинь Элбэгдорж, М.Энхболдын Хонгилынхноор дүүрэн ш дээ. Миегийн дүү Ундраа, Эбигийн гар хөл Пүрэвдаваа, хуульч О.Батхүү, Номтойбаяр гээд олон сдaнууд бий. Тэднийг сонгож болохгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин тийм, үндэсний эвсэл нэртэй эрлийз хурлийзуудын бүлэглэл!

ИРГЭН
ИРГЭН

Номтойбаяр Төрлүү яасан их Шунаж байнаа,,,,,

Зочин
Зочин

Сонгогдож гишүүн болж төрийн ордонд сайд хийж явсан, том ахад зануулж яллуулу шоронд орж явсан ёстой л хар хор нь гарсан төрийн хар хүн, цүнх барьж, онжиго долоож, элийрсэн юм шиг бусдад долигонож үзээгүй шулуухан эр хүн. Төрд зайлшгүй байх ёстой фигур.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Битгий шаа псда!

Зочин
Зочин

Амжилт

МАН АН-ыг битгий сонго.
МАН АН-ыг битгий сонго.

Дэмжиж байна аа. Шүүх шударгаар шийдсэн байна.

Холбоотой мэдээ

Back to top button