Сошиал трэнд
Анжелина Жоли удахгүй хуримаа хийнэ

“Hollywood Life” сэтгүүлд жүжигчин Анжелина Жолиг гэрлэх гэж байгаа талаар мэдээлжээ. Сэтгүүлд дурдсанаар, Жоли Нэгдсэн вант улсын нэгэн нууцлаг эрхэмтэй хуримлахаар төлөвлөжээ. Харин түүний шинэ нөхрийн нэрийг одоо болтол нэг ч олон нийтийн мэдээллийн хэрэгсэл мэдэж чадаагүй байгаа юм.
Хосууд хайр сэтгэлийн холбоотой болоод нэлээд хэдэн сар болсон бөгөөд өөрсдийн харилцааг чандлан нууцлахыг тулд боломжтой бүхнийг хийж байгаа гэв. Жолигийн шинэхэн хархүү 40 настай, нэлээд чинээлэг нэгэн бөгөөд буяны үйл ажиллагаа явуулдаг нэгэн бөгөөд тэд үүнийхээ ачаар танилцжээ. Тэдний хурим Камбожид болох нь тодорхой болсон бөгөөд Жоли тус орныг “Өөрийн хоёр дахь гэр” хэмээн үздэг байна.
Б.ТОГТУУН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.