Улс төрийн мэдээ

Үйл явдал: Н.Номтойбаярын асуудлаар СЕХ хуралдана

Өнөөдөр болох үйл явдлуудын тойм мэдээллийг хүргэе.

Хангарди ордонд

09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан болно. 

Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-нд 

10:00 цагт Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг СЕХ хэлэлцэнэ.

“Холидэй Инн” зочид буудалд

10:00 цагт “Ногоон барилга, ухаалаг хот” сэдэвт олон улсын техникийн семинар болно.

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын байранд 

11:00 цагт Хүний Эрхийн Үндэсний Комиссоос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Нээлт болно 

11:00 цагт Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг өнөөдөр нээнэ. 

Нийслэлийн засаг даргын тамгын газрын Б танхимд

11:00 цагт “Asia Folk-2024” олон улсын наадмыг тав дахь жилдээ зохион байгуулах талаар хэвлэлийн хурал зарлажээ. 

"Блю Скай" зочид буудалд 

Эрүүл Мэндийн Яам, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулах "Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс орон хоорондын туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэг" болно.

Чингис хаан Үндэсний музейд

13:00 цагт Япон, Монгол, Хятад улсын технологи соёлын чиглэлийн мэргэжилтнүүдийн форум уулзалтыг зохион байгуулна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button