УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Намаа давсан амбиц

Өвөрхангай аймагт гарсан хүн амины хэрэгт МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмгэнэж, албан ёсоор АН-ын дарга Л.Гантөмөртэй уулзсан нь улс төрийн соёл байв. Мөн МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэрэг гарсны маргааш шуурхай мэдэгдэл хийж, БХ-ын сайд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эгүүлэн татах хүсэлт СЕХ-нд хүргүүлэхээ зарласан. Энэ харин ёс зүйн хариуцлага байв.

Харин өнөөдөр Г.Сайханбаяр хэвлэлийн бага хурал хийлээ. Зах замбараагүй улстөржилт, нэг тойрогт нэр дэвшиж буй намынханд нь ирж буй галыг тооцоод хариуцлагатай, ёс зүйтэй мэдэгдэл хийнэ гэж олон нийт хүлээж, ажиглаж байлаа.

Гэтэл түүний биеийн хэлэмж, мэдэгдлийн агуулга тийм байсангүй.

Ерөөс "Би тэр ухуулагчийг танихгүй, таних ч боломжгүй. Над дээр ажиллаж байсан юм билээ. Гэтэл намайг улс төрийн захиалгат аллага үйлдсэн мэт харлуулж, гүтгэлээ. Би монгол эр хүний, цэргийн салбарын хүний хувиар эмгэнэж, одоогоор сурталчилгаагаа зогсоосон байгаа. Гэхдээ үргэлжлүүлнэ. Нэр дэвшигчээс эгүүлэн татах хуулийн зохицуулалтад би хамаарахгүй" гэлээ.

Яг түүнийх нь дараа МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан СЕХ-нд бичиг хүргүүлэхээр болоод байна.

Г.Сайханбаярыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэг бүхий кандидат гэдэг. Угаас тэд нэг ангийн найзууд юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ч Ерөнхийлөгчийн "квот"-оор орж ирсэн сайд.

Тэр ч учраас тэр үү, түүнд намаа давсан амбиц байна.

Үнэхээр хуулийн хувьд түүнийг эгүүлэн татах боломжгүй. Нэр нь саналын хуудаст бичигддэгээрээ бичигдэнэ. Энэ процесс ийм мэдэгдэл хийсэн хийгээгүй үргэлжлэх байсан. Гэвч "Би гүтгүүллээ, сурталчилгаагаа үргэлжлүүлнэ" гэж хэлсэн нь анхаарал татав. Түүнчлэн нам нь түүнийг нэр дэвшигчээс эгүүлэн татах хүсэлт СЕХ-нд өгөхөө аль хоёр хоногийн өмнө илэрхийлчхээд байхад энэ талаар ердөө "Над руу утастаж, ийм зүйл болоод байна гэж хэлсэн. Би хөдөө сурталчилгаатай явсан" хэмээн тоомжиргүй хандлаа.

Өөрийнх нь сурталчилгаанд ажиллаж байсан бүх ухуулагчийг таних боломжгүй, үг үйлдлийг нь хянаж цагдах бололцоогүй гэдэг үнэн. Гэхдээ үүнд улс төрийн хариуцлага, ёс зүй яригдахаас аргагүй. Нам нь бүхэлдээ эрсдэлтэй нөхцөл байдалд орчхоод байхад намаа давсан амбиц илэрхийлсэн Г.Сайханбаяр сонгогчдын саналыг авна хэмээн итгэж байгаа бололтой.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ ёстой гүрдийсэн, ширэн нүүртэй хог юмаа. Тэр олон цэрэг хүүхдүүдийн амины өмнөөс шууд өргөдлөө бичиж сайдын суудлаа өгөх ёстой байсан. Одоо намдаа ч дийлдэхгүй болжээ. Удахгүй ОюунЭрдэнийг оронд намын даргаар өөрийгөө томилчих бололтой. Арчаагүй, ажил мэдэхгүй мануухайгаас болж амиа алдсан ард түмний сүнснүүд Сайханбаярт хариуцлага хүртээх болтугай.

Ард үмэн
Ард үмэн

Хүрэлсүгтэйгээ хамтдаа гар гараасаа хөтлөлцөөд тонил чамаар хэнч дутахгүй гүдгэр новшоо ичих нүүргүй шаар

зочин
зочин

баяртай

Зочин
Зочин
Reply to  зочин

Амарбаясгалан уггийн мэдэгдсэн намын Сонгуулийн штабаас Сайханбаярыг эргүүлэн татсан шийдвэрийг эс тоож ёстой жинэхэн гүрийж байх шив. Ёстой ичмээр дамшиг юмаа. Ийм хүн хошуудыг төрөөс шууд түрээд зайлуулдаг бульдозер ой болоосой.

Зочин
Зочин

Сайханбаяр дийлдэшгүй бирд болжээ. Бирд Сайханбаяр гэж нэрлэе.

Холбоотой мэдээ

Back to top button