Улс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Энэ сонгууль өнгөрсөн 30 жилд хийсэн дүгнэлт байгаасай

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Том жаал" цэцэрлэгийн байран дахь хэсгийн хороонд очиж, саналаа өглөө.

Тэрбээр санал өгснийхөө дараа олон нийтэд хандаж, мэдэгдэл хийв.

Л.Оюун-Эрдэнэ, "С.Зориг агсан улс орны эрх ашиг нэгдүгээрт, дараа нь намын эрх ашиг, хамгийн сүүлд хувийн эрх ашиг эрэмбэлэгддэг талаар хэлж байсан. Энэ эрэмбэ дараалал алдагдвал парламентад, ардчилалд итгэх итгэл алдарна хэмээсэн. Харамсалтай нь амиа алдсаны нь дараа, энэ эрэмбэ эсрэгээрээ эргэсэн. Нам дамнасан бүлэглэл үүсэж, стратегийн ордыг хууль бусаар эзэмшиж эхэлсэн. Сүхбаатарын талбайгаа хувааж худалдсан. Аль ч ардчилсан тогтолцоонд нийтийн эзэмшилд халддаг ийм зүйл байхгүй.

Тиймээс энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийсэн дүгнэлт байгаасай. Төр иргэн хоёрын итгэл найдвар, хамтын ажиллагааны сэргэлт болоосой. Илүү шинжлэх ухааныг дээдэлж, инженерүүдээ сонсдог болж, парламентад улстөрчдийн биш ард түмний төлөөлөл олонх болж өрчлөгдөөсэй. Цоо шинэ 30 жил Монгол Улсын түүхэнд эхэлж байна.

Ийнхүү шинэ парламент хэрхэн бодлогын мэтгэлцээнд тулгуурлан ажиллахыг харцгаая.

Парламентад суудалтай бусад хоёр намтай бодлогын мэтгэлцээн явуулъя гэсэн ч мэтгэлцээнд бүх намын төлөөлөл орох ёстой гэдэг заалтаар боломжгүй болсон.

Бүсчилсэн хөгжлөөр зөвхөн аймгаа ярихаа больж байна. Цаашид намууд үзэл санаандаа нэгдэнэ. Либерал нам нь мөнгө амладаг гэх мэт асуудал үүгээр дуусах ёстой. Улс төрийн намуудын ч шинэ төлөвшил эхэлнэ. Бусад сонгуулийг бодвол зурагт хуудас буюу эрээн мяраан сурталчилгаа багатай өрнөж байна.

Ирц ийм өндөр байна гэдэг сайны шинж мөн" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайдын очер хурдан явсан байх чинь вээ

Зочин
Зочин

30 ЖИЛИЙН ДҮГНЭЛТ :ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧУУДЫН 90% НЬ ӨӨРИЙН ЧИНЬ НАМЫХААН ...цааш нь ярихуу яахав

УВ иргэд
УВ иргэд

Good luck to You

Зочин
Зочин

Зурагдсан пянз шиг данхар толгойтыг яаая даа байз, иргэдийн минь сонголт мэргэн байгаасай л гэж найдахаас. Доторх усаа буцАЛгахаасаа өмнө л шүгэлдээд эхэлдэг пооп бас дүүүф ерөнхий сайдтай бид мөн азгүй хүмүүсээ, 8 жил поопорч дүүфэрлээ, хөгжил саарч, амьдраЛ уланд очлоо.

Зочин
Зочин

Хуцваа, хийсэн ажилд чинь дүн тавина. Хулгайлснаа 30 жилд наана гэвэл МАН-д л наалдана .

Холбоотой мэдээ

Back to top button