Анхдугаар чуулганыг товлон хуралдуулах Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй байна

Монгол Улсын байнгын ажиллагаатай ес дэх удаагийн парламентын 126 гишүүнийг сонгов. Хуулийн дагуу УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын гишүүдийн тангараг өргөх анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч зарлан хуралдуулах хуультай.
Долоодугаар сарын 02-нд анхдугаар чуулганыг хуралдуулахаар төлөвлөсөн гэх мэдээлэл бий ч, Ерөнхийлөгч зарлиг гаргаагүй байна.
Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч нээж үг хэлэх бөгөөд парламентад сонгогдсон хамгийн ахмад гишүүн чуулганыг удирдан явуулна.
Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх долоодугаар сарын 3-4 /2024.07.03-04/-ний өдөр Казахстан улсын Астана хотод болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор явах ажээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд:
18 дугаар зүйл.Улсын Их Хурлын анхдугаар чуулган
18.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр анхдугаар чуулганы үйл ажиллагаа эхэлнэ.
18.2.Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ.
18.3.Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална.
18.4.Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина.
18.5.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна.
18.6.Гишүүн тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно.
18.7.Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.
18.8.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд энэ хуулийн 18.4, 18.5, 18.6-д заасан журмыг баримтална.
Түүнчлэн улсын баяр наадмаас өмнө Засгийн газрыг байгуулахаар тогтсон гэх мэдээлэл байна. Сонгуулийн дүнгээр олонх болсон эрх баригч МАН УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа тодруулна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
olonhi bolchood hamtarwal daraa n jinhene yum hiij chadahgui garuud zugtaachdag
Өнгөрсөн 8 жилд МАН маш сайн ажилласан шүү . Одоо зүгээр л ишнэ парламент НОМТОЙБАЯР ШИГ ӨС ЗАНГИДАНА ГЭЖ СОЛИОРОХГҮЙ ХАМТРААД НЭГ ЗҮГ РҮҮ ХАРЖ ЭВТЭЙ АЖИЛЛАХ Л ЧУХАЛ. ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ ҮНЭХЭЭР МУНДАГ АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ