Нийгэм мэдээ

Морин хөтөч хийж явсан 15 настай хүүхэд усанд живж амиа алджээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хэрхлүүр нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ зургаадугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчим морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр” нуурын эрэг дээр амраад аяллаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан нэг хүүхэд сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг тус өдрийн 22:30 цаг Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. 

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:53 цагт сумаас гарч, 100 км замыг туулан 19:53 цагт очиж, А/15 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Мөн өдрийн 22:30 цагт цогцсыг нь “Хэрхлүүр” нуурын эргээс 4 метрт, усны гүнд байгааг олж тогтоон тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

ЭВИЙДЭЭ НЯЛХААРАА ХҮҮХЭД БАЙНА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ЯРИГДАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ ХЭН ДУРТАЙ НЬ ХЭДЭН ГАДААД ДОТООД ХҮН АВААД ЯВДАГ АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛААЧ НАМАЙГ УРИАЧ БИ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨМЖ БОЛОН АЯЛЛЫН ЯВЦАД БАРИМТЛАХ ЗААВРЫГ БОЛОВСРУУЛААД ӨГИЙ

Douce Dame Jolie
Douce Dame Jolie

Өө яахав2 орыг нь орлох хүү олдоно гайгүй.

хараалч
хараалч

удахгүй чи араас явнаа чамайг дуудаж байна

Зочин
Зочин

Чиний хүүхэд гэр бүл бүгд үхэж дуусаасай.

Холбоотой мэдээ

Back to top button