"Том"-чууд УИХ-ын гишүүний үнэмлээ гардаж авсангүй

2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан 126 кандидатад өнөөдөр СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа.
Үнэмлэхийг тойрогт сонгогдсон 78, жагсаалтаас сонгогдсон 48 гишүүнд тус тус дараалан гардуулсан.
Харин энэ үйл ажиллагаанд намын дарга нараас ганцхан ИЗНН-ын дарга Б.Батбаатар л ирлээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нар УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авсангүй.
Мөн хойд бүсэд АН-аас дэвшиж, ялалт байгуулсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга ирсэнгүй.
Маргааш шинэ парламентын анхдугаар чуулган болж, УИХ-ын дарга хийгээд Засгийн газрын бүтцийг шинээр сонгож, томилно. Үүний өмнө намууд дотооддоо дээрх асуудлын хүрээнд хуралдаж, шийдвэр гаргах шаардлагатай байгаа.
Энэ үүднээс нь харвал нам, эвслийн тэргүүнүүдийг завгүй гэж ойлгож болох ч Х.Баттулга ирээгүй нь яриа хэлэлцээрт нөлөө бүхий оролцоотой байгааг нь илтгэх магадлалтай юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг эцэг эхийнх нь төрсөн сум сууринд нь суулгахаар хуульчлах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд тэр хувийн хаусны мөнгө болон засгийн газрын гишүүний цалинтай тэнцэх тэтгэмжийг нь өгдөг болох хэрэгтэй. Хэрвээ хууль хэрэгжүүлэхгүй бол тэтгэмжийг зогсоох гэж хуульчлах хэрэгтэй.
Ийм пэээдийсэн гөлөгнүүдийг дахин дахин сонгоод л эргүүтэйгээ холилдоод доромжлуулаад байж байхдаа таарсан мал ард түмэн вм даа бид
Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин улстөрд орох асуудлыг хуулиар хориглох хэрэгтэй. Одоо энэ парламентын хамгийн түрүүнд батлах хууль бол энэ. Тэгээл Баттулгын оронд дараагийн санал авсан хүнийг тх хурлын гишүүн болгох хэрэгтэй. Энэ бол хатуу үнэн шүү. Манайх шиг жанхуу улс хаана ч байхгүй шүү.
Ийм пэээдийсэн гөлөгнүүдийг дахин дахин сонгоод л эргүүтэйгээ холилдоод доромжлуулаад байж байхдаа таарсан үнэхүү дампуу ард түмэн юм даа бид
Баттулгад ямарч албан тушаал өгч болохгүй.Тэр төр засгын ажил гацаахын тулд нэр дэвшиж"сонгогдсон".
Төрийн хутгуур гарчээ.одоохон самраад өгнө дөө хөөрхий.
Ерөнхийлөгч Баттулга хаана ч нэр дэвшсэн шууд гараад ирдэг байхгүй юу бусад ерөнхийлөгч нар түмэн олонд нэр муутай тэдэнтэй Баттулга ерөнхийлөгчийг бүү адилтга. Харин УИХ-ын гишүүдийг 2 удаа нэр дэвшдэг болгож хазаарлая