Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байна

Парламентад олонх болсон МАН-аас УИХ-ын даргаар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг томилох шийдвэр гаргаж, парламент ёсчлон баталлаа.

УИХ-ын даргын албан тушаалыг авсан Д.Амарбаясгалан өөрийн нүүр хуудастаа,

"УИХ-ын даргын хувьд УИХ-д суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн түрүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана.Парламентын анхаарлын төвд Хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг байх болно.

Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх ёстой. Иймд УИХ олон нийтэд нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа ил тод явуулна.

Энэ удаагийн УИХ бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг үгүй хийж, хаана амьдарч байгаагаас үл хамааран тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлнэ.

Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт та бидний өмнө тавигдаж байна" гэж онцолжээ.

Д.Амарбаясгалан нь өнгөрсөн хугацаанд өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдээр Засгийн газрын сангуудаас зээл авсан, зөвлөх Л.Чулуунзагдынхаа ахаар дамжуулан, "Админерал" компанид Бор тээгийн уурхайг ашиглах давуу, эзэмших давуу эрхийг олгосон зэрэг асуудлаар нүүрсний сонсголын үеэр олон нийтийн анхаарлыг татаж байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дүр эсгэсэн худлаа гар даа. Намын аппаратчин энэ залуу мэдлэг, чадвар, төрийн ажлын туршлагаар Занданшатарын хаана ч хүрэхгүй л болов уу

Зочин
Зочин

Зүгээр л нүүрсчин гээ биз дээ. Аргаггүй л их мөнгөтэй юм бна. Оюун-Эрдэнэ энэ 2-ийн гар их ч нийлдэг бололтой доо.

иргэн
иргэн

ТОМ ДУУТ БААТАР ХЭН БИЛЭЭ ШҮЛЭГЧ МӨНХБАТ АЮУРСАЙХАН АМАРБАЯСАГЛАН ЭД НАР БҮГДЭЭРЭЭ Л МОНГОЛ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТУНГУУД БҮГДЭЭРЭЭ Л ЖИРС ЖИРС ГЭЖ ГҮЙЛДЭЭД Л УРАЛДААД Л ЧААСАН ШҮҮ ГЭТЭЛ НӨГӨӨ ХЭД НЬ ЗОЛИГТ ГАРААД ЭНЭ ОДОО СПИКЕР ШААДЫН БАЙЖЭЭ ХАВТСАА НЭЭГЭЭГҮЙ СҮРЖИН СОНСГОЛ ГЭЖ ДӨВЧИГНӨЛДӨӨД ЯАВ ТЭГЭЭД ЖИНХЭНЭ ТОП ХУЛГАЙЧ НАР НЬ НУГ НУГ ИНЭЭГЭЭД УСНААС ХУУРАЙ ГАРЧИХ БОЛТОЙ ЮМАА.МАНГАР БАЦААНУУД НЬ ЖИЙГДЭЭД ХУЛГАЙН МӨНГӨӨ САЙН ХУВААСАН НЬ ҮЛДДЭГ ГЭЖ МЭРЭГЖЛИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ХУЛГАЙЧУУД НЬ ШИВНЭЛДДЭГ ЮМ БИЛЭЭ.АМАНД НЬ ШАР ТОС САЙН ХИЙЖЭЭ ШАР ТОСОО ТАЛЫГ НЬ ХАЗААД ӨӨРӨӨ ЗАЛГИЦАН МАНГАРУУД НЬ ХАРИН Ч НЭГ ХУДАГТ ОРОЛГҮЙ ЧИВ ЧИМЭЭГҮЙ ТӨМСӨГӨӨ САНЖИГНУУЛААД ЗАЙЛАН ОДЛОО ДОО ХОРВОО ГЭЖ ИЙМ Л ЮМ ДАА

Зочин
Зочин

МАН ын луйварчингуудын хэлдэг попрол юмуу

Холбоотой мэдээ

Back to top button