П.Мөнхтулга: Өмнөх жилүүдэд сөрөг хүчин дэндүү сул байсан. Одоо бид шахаж ажиллана

Шинээр сонгогдсон УИХ-ын 126 гишүүний тангараг өргөх ёслол Төрийн ордонд боллоо. Тус ёслолын дараа цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулга байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, Иргэдийн төрд итгэх итгэл шаландаа уначихсан шүү дээ. Шинэ хүмүүсээ хүртэл эргэлзээтэй сонгодог болчихсон. Энэ бол шинэ, хуучин гэлтгүй төрд итгэх итгэл алдагдсаных л байгаа юм. Тийм болохоор энэ удаагийн парламентад хүчний харьцаа ойрхон учраас бие биедээ хяналттай ажиллах байх. Энэ удаагийн парламентад сөрөг хүчин сайн ажиллаж шударга төрийг байгуулна.
Манай тойрогт малчдын асуудал хамгийн ихээр тулгамдаж байгаа. Мөн аймгийн төв болон суурин газруудад ажлын байрны асуудлууд байна. Тийм болохоор би Аж Үйлдвэрийн байнгын хороонд орж ажиллах зорилготой байгаа.
Олонх нь сонгогдчихсон байгаа намын тал албан ёсоор урилга гаргах ёстой. Тэгээгүй тохиолдолд бид ямар нэгэн зүйлийг ярих эрхгүй. Миний хувь гишүүний байр суурь бол бид сөрөг хүчнийхээ ажлыг л хийх ёстой" гэлээ.
М.АГАР




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Удам судраараа ноён нуруутай,эрдэмтэй боловсролтой гэр бүлээс гаралтай, 3 дахь үеийн сэхээтэн залуу даа !
үнэн үүү нэг ханжилдөө ороод амаа таглуулах биз
Шахана гэдэг нь загнаж хэрүүл хийнэ гэсэн үг биш шүү. 3 дахь үеийн сэхээрсэн хүн юм бол мундаг бхоо. Олон сонгогчдынхоо өмнө үүргээ биелүүлж ачаагаа үүрхээс л оюунлаг эсэхийг нь дүгнэх биздээ.
Хүн амын 10 хувийг л малчин эзлэнэ. олонхид нь санаа тавиач, эргүү тэнэг минь. Засаг байгуулагдсан цагаас малчдад санаа тавьж, байнга тусламж өгч, сонгуулиар хүртэл тэд мотоцикл хүртэл бэлгэнд авдаг. Хотод хүүхэд нь байртай хүмүүс бол малчид л байна. Харагдах байдалд нь бүү итгэ. бас сумын засаг дарга, ИТХ-н дарга нар нь хүүхдэдээ байр авч өгөхдөө ах дүү нарынхаа нэр дээр авах юм. хөдөөгийнхөн баян байхад. хэн ядуу вэ. хот суурин газар цалин нэртэй хэдэн цаас авч байгаа нь. Тиймээс 2 ажил хийлгэхийн тул 1/аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хөдөө орон нутагруу явах замаа сайжруул. 2/ хурдан галт тэрэг тавих.
ЭНЭ ОДОО БАС ХЭН БЭ? ХААНААС ГАРААД ИРЦЫН ЧАГ ЧАГ ХИЙГЭЭД ЯАХ САНААТАЙ ЕН