"Наадмаас өмнө ЗГ-ын бүтэц, сайд нарын томилгоог хийхээр УИХ дахь 5 нам эвсэлтэй зөвшилцлийн ажлын хэсэг байгуулна"

Шинээр сонгогдсон УИХ-ын 126 гишүүний тангараг өргөх ёслол Төрийн ордонд боллоо. Тус ёслолын дараа МАН-ын Нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дөрвөн үндсэн асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээрт, УИХ дахь 68 гишүүнтэй бүлэг байгуулах шийдвэрээ гаргасан. Хоёрдугаарт, УИХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсонтой холбоотой ерөнхий нарийн бичгийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөхөд албан ёсоор гаргасан. Үүний дагуу Д.Амарбаясгалан даргыг чөлөөлж дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга дүрмийн дагуу бага хурлаас томилогдох хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатар даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргасан. Дөрөвдүгээр, Намын дарга, УИХ-ын дарга, Я.Содбаатар дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, 126 гишүүнтэй парламент байгуулагдаж үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулах хууль эрхзүйн орчны шинэчлэлийг хийх ажлын хүрээнд бусад нам эвслүүдтэй зөвшилцөх нам эвслийн ажлын хэсгийг байгууллаа.
Наадмаас өмнө ЗГ-ын бүтэц, сайд нарын томилгоог хийхээр УИХ дахь таван нам эвсэлтэй зөвшилцлийн ажлын хэсэг байгуулна" гэлээ.
М.АГАР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ гишүүн юм уу ккк
Зөв шүү зөв
Заавал эвсэх ямар шаардлага байна гайхаж байна. МАН буруу бодлого явуулахгүй улс эх орон ард түмний эрх ашигт нийцсэн арга хэмжээ хэрэгжүүлсэн тохиолдолд ЗГазарт огцрох бий хэмээн айх юмгүй санашдаж байна. Бас түрүүчийн хугацаанд дутуу орхисон зүйл нефть. Эрчим хүч. МАА-н бүтээгдэхүүний боловруулах үйлдвэрүүд. Авилгал хээл хахуулийн эсрэг ажлын үр дүн. Зоригийн аллагын үнэн мөнийг энэ 4жилд хийсэн цагт 2028 онд 100 хувь ард түмний дэмжлэг авна.Чадахгүй бол 100 хувь арчигдана гэж бодоорой.Олон улсын амьдралд намууд нь төлөвшиж улс нь хөгжсөн оронд л эвслийн засгийн газар тогтвортой хөгждөг юм байна шүү.
Нүүрсний хамгийн том хулгайч Ажнай Батэрдэнэ Уул уурхайн сайдын суудлыг өөрийн суганы үс болох Сэддоржид өгч өөрийн хулгайн асуудлаа арилгуулахнээ. Мөнгө аргагүй хүчтэй юмаа
Ямар Засгийн газар байгуулах нь хүмүүсийн сонирхол татаж байна. Гэхдээ эвслийн засгийн газар байгуулах нь буруу. МАН- д сонгогчд 68 суудал өгч олонхи болгосон тул дангаараа засгаа бүрдүүлэх ёстой.
Ёстой болохгүй шүү!!! МАН дангаараа ЗГ-раа байгуулаад яваг!!! МАН-ны 3-4 жил УИХ-д сууж төрд шургалсан архаг нөхдүүд одоо яаж ажиллахыг хь ард иргэд хармаар байна!!! Хэрэв нэгдвэл хамаг буруугаа сурсан зангаараа та хэд рүү чихэж хаяад л дуусгана шүү!!!