УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч айлчлалд явахаасаа өмнө Г.Занданшатарыг ЕТГ-ын даргаар томилжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогджээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.07.03/ өглөө ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор Казахстаныг зорихоосоо өмнө түүний томилгоог хийсэн байна.

Улмаар өнөөдөр өглөө ажлаа хүлээн авч, үүрэгт ажилдаа оржээ.

2020-2024 оны парламентын даргаар ажилласан түүний хувьд, 2024 оны УИХ-ын сонгуульд 1-р тойрогт нэр дэвшин өвдөг шороодсон. Тус тойрогт МАН хоёрхон суудал авсан бол Ардчилсан нам долоон суудал авсан билээ.


1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач,
  • 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,
  • 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,
  • 2000-2003 онд Хаан банкны дэд захирал,
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,
  • 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд,
  • 2012-2013 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,
  • 2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2019-2024 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Буусан бол буусан шиг байгаач ээ. Ард түмний сонголтыг заавал харлуулах юмаа. Ард түмэн энэ хүн улс төрд хэрэггүй гээд байхад л оруулаад. Тэгээд одоо энэ хүн нь нөгөө цагдаагийн хурандаа нутаг нэг Оюутболдоо дуудаж цагдаад хаана дарга болгож бас баахан хүмүүсийг хална, сольно гэж айлгах юм болдоо.

Зочин
Зочин

ИШШШ ЭНЭМ УУ НЭГМУУ ЮМ ЯАЖ АМЬД ЯВДИЙМ БОЛДОО ЭНД ТЭНД УНАЖ ТУСАА Л СҮҮЛДЭЭ Ч БҮР ЭРЭЭГЭЭ АЛДЛАА Л ДАА АЛБАН ТУШААЛ ГУЙГААД ҮХЭХ НЬ ЭЭ

Зочин
Зочин

АНУ ын Лос Анжелес хотын гудамжинд машин дайруулж үхэхийн даваан сэхсэн тахир татуу болсоэ хүн байж одоо биеэ бодоод тэтгэвэртээ сууж амрах хэрэгтэй ш дээ, ард түмэн муу гээд дүнгээ тавьчаад байхад, намбарваан та 2ын сүнс ордонд хорогодож аюул болох байх шүү яаанааааа

содбаатар
содбаатар

1995 -1998 онд эрхэлж байсан ажил манай ЕОК ногоо казино тоглож бх уетэй яг л таар ч бх юм ба

Зочин
Зочин

Я. Содбаатар угаасаа хангайн бүсийн уул уурхайд их сонирхолтой байгаа гэсэн Тэгээд зайгаа авч байгаа байх Тэр нь нэг л өдөр түүнд гай болно доо Эрдэнэтийн овоолготой нэр холбогдоод авсан..

Холбоотой мэдээ

Back to top button