УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Бутаны хаан ирэх Даваа гаригт Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Түүнчлэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно.

Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны 1 дүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал  юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 3, 2024 11:50

ХОРХОГ БООДОГ ИДҮҮЛЭЭД АРААС НЬ АЙРАГ УУЛГААД БАЛЛАХ ВИЙ БОЛОХГҮЙ ШҮҮ МАНАЙХААН СОЦИАЛИЗМ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ КОММУНИСТУУД ХҮЧЭЭ АВЧ БАЙСАН ЦАГ ХУУЧНААР ЧЕХСЛОВАКИЙН НЭГ ТОМ НӨХӨР НААДМААР ИРЛЭЭ ШҮҮ ГАРУУД ХОРХОГ ХИЙГЭЭД СҮҮЛ ХАВИРГА ӨВЧҮҮ ИДҮҮЛЭЭД ХОРХОГНЫ ШӨЛ УУЛГААД АРААС НЬ ЧИМЧИГНЭСЭН САЙХАН АЙРАГ УУЛГААД АВЛАА ШҮҮ.ХӨӨРХИЙ ТУГАЛЫН МАХНААС ЦААШ ГАРЧ ҮЗЭЭГҮЙ АМЬТАН ДООШОО ГҮЙЛГЭЭД ДЭЭШЭЭ БӨӨЛЖӨӨД ИРСЭН ОНГОЦООРОО ДУСАЛ ТАРИА ЗАЛГААТАЙ ДООШООГОО ЧАЦГА ХАРВААСТАЙ ОЧСОН ГЭЖУГА ОЧИНГУУТАА МОНГОЛ ГЭХЭЭР Л ШУУД ХАРВАЧИХДАГ БОЛСОН ГЭЖУГА ЭНЭ БОЛ ЭМЭГНЭЛТ ИНЭЭДТЭЙ ТҮҮХ ЮМ БОДВОЛ ЭНЭ ГАР ТОГООЧТОЙГОО ИРЭХ БАЙХ БОЛОХГҮЙ БОЛ МАНАЙГ ДУУДААРАЙ БИ ОЧООД ХООЛЫГ НЬ ХУТГАЖ ӨГЬЕӨӨ ТӨРИЙХӨӨ ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ИДҮҮЛСЭН Ч ЯАХ ВЭ? ХА ХА ХА

Холбоотой мэдээ

Back to top button