Х.Баттулга, Д.Ганбат нар бүлгийн даргын суудалд үзээд алджээ

Өчигдөр /2024.07.02/ УИХ дахь АН-ын Бүлгийн даргын асуудлаа хэлэлцэж шийдвэрлэсэн.
Энэхүү сунгаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Баттулга нар нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн байна.
Улмаар Х.Баттулга нэр дэвшигч Н.Алтанхуягийг дэмжиж нэрээ татсан бол Д.Ганбат нэр дэвшигч О.Цогтгэрэлийг дэмжихээ илэрхийлж нэрээ татсан аж. Санал хураалтаар О.Цогтгэрэл 28 хүний буюу 67%-ийн санал авсан үйл явц өрнөжээ.
Х.Баттулгын хувьд сонгууль нэр дэвшихгүй гэж байгаад дэвшсэн. Үлэмж хүчтэй нөлөөгөө нам дотроо тэлэхийн тулд даргын сунгаануудад өөрөө оролцохоос эхлээд зүгээр суухгүй гэдгээ харуулсан хэрэг болов. Мөн "Том эрх ашгийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулахад буруу зүйл байхгүй" хэмээн ярьж буй ч, сайдын суудалд суухгүй гэх байр суурийг илэрхийлээд байна.
Харин Д.Ганбатын хувьд өмнөх парламентад О.Цогтгэрэлтэй бүлгийн даргын суудлаа булаацалдаж, тамга тэмдэг өрөөгөө өгөхгүй гүйж байсан түүхтэй юм.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУДЛАА ШААГААД БАЙ! БАТТУЛГА НЭРЭЭ ТАТАЖ АВСАН ГЭСЭН ШД. К КК
Энэ 2 төгрөг нэрдэвшиж болохгүй.Калуучуудад байраа тавь
ene 2t ushuu ch ih ursulduun biidee , 4 jil hugatsaa bndaa
МАНАЙ БИДОНЫГ БҮЛГИЙН ДАРГААР СОНГОЧИХОО ОДОО БИДОН ХОЦРОГДСОН ДАНХ БАЙВАЛ ЯАЖИНА ЭСВЭЛ АЯГА Ч ЮМ УУ? БИ БОЛ БИДОНОО ДЭМЖИНЭЭ БУСДЫГАА БОДВОЛ ЦОГЛОГ ХУЛГАЙЧ ШҮҮ МАНАЙ БИДОН