УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатарт хань болох хоёр

Нийслэлийн орлогч нар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гишүүн болсон юм. Иймд Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2024.07.03/ хоёр орлогчоо нөхөн томиллоо. Тодруулбал,

Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томилов.

Н.Мандуулын хувьд, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул нь Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ тус банкны найдваргүй 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлж, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулан ажилласан юм.

НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томиллоо.

Л.Хосбаярын хувьд, 2006-2009 онд Монголын хоршоологчдын холбооны нягтлан бодогч, 2009-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Нягтлан бодогч, Референт, Ахлах референт, Дотоод аудитор, Захиргаа, санхүүгийн удирдлагын хэлтсийн дарга, 2020-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, 2023 оны 10 дугаар сараас НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан юм.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Н.Ж
Н.Ж

Даруухан мэдлэг боловсролтой сайхан хүмүүс байна ...

Зочин
Зочин

НЯМБААТАР харин мундаг ажиллаж байгаа хүндээ

иргэн
иргэн

НОМИОГОО БУЦААЖ АВЬЯА ШАЛ ДЭМИЙ ИХ ХУРАЛД ОРУУЛЧИХ ЮМ НОМИНЧИМЭГ БОЛ ТУЛХТАЙ АЖИЛТАН БАЙСАН ОЮУНЭРДЭНЭ ШИЛДЭГҮҮДИЙГ ТҮҮГЭЭД АВЧЛАА ЗА ЗА САЙН АЖИЛЛААРАЙ НОМИО ЧИ НИЙСЛЭЛЭЭ БИТГИЙ ХАЯАРАЙ АНХААРАЛ ТАВИАРАЙ МАНАЙ НЯМБААТАРТ МАШ ТУЛХТАЙ ГАРУУД ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭНЭ ӨВӨЛ УТААГҮЙ ТҮГЖРЭЛГҮЙ ЦАСАНД ХАЛЬТРИХГҮЙ ӨВӨЛЖИЕ УТАА ТҮГЖРЭЛ ХОЁРЫГ АЛАХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button