Н.Алтанхуяг: Л.Оюун-Эрдэнэ парламент дээр мэдээлэл хийж бай. Өнгөрсөн жилүүдэд барааг чинь хараагүй шүү
УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улираан сонгох асуудлыг хэлэлцэж байна.
Одоо УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг,
"Л.Оюун-Эрдэнэ гурван жил шахуу ажиллалаа. Цар тахлын үед ажиллалаа, намаа удирдаад сонгуульд орлоо. Сая хэтэрхий мөнгөний сонгууль болжээ гэдгийг хэлмээр байна. Намын даргын чинь хувьд хэлж байна. Таны хийсэн тогтолцооны шинэчлэл гэдэг мөнгөн дээр ирээд л нурж унаж байна. 1990 оны гоё юмыг муухай юм болгож болохгүй. Энэ удаагийн парламент та бүхний зүтгүүлсэн ажлаар тодорхой хэмжээнд дээрдсэн гэж үзэж байна. УИХ доторх цөөнхийг хяналтын функцээр нь дэмжээд өгөөч. Хяналтын үүргээ сайн гүйцэтгэмээр байна. Хяналтын түр хороо байгуулъя гэхээр дутаад, нурдаг байсан. Одоо 32 хүнээр энэ хороог байгуулж болж байна. Гэх мэт олон боломж бий. Үүнийг сайн ажиллуулаад өгвөл таны толгойлох гэж байгаа Засгийн газар сайн ажиллана. Бид болохгүй юмыг чинь гаргаад өгнө. Түр хороонуудаа цөөнхөд өгчих. Юм хийх гэж чардайсан. Ерөнхий сайдын ажил амаргүй, би мэднэ. Одоо амыг чинь асууж, баалахаас аргагүй юм байна. Тэр бол тэмцлээ тэмцлээ гээд авлига чинь нэмэгдээд байгаа парадокс асуудал. Хулгайлж, идээд байгаа гол үр үндсийг таслах ажил хийгээч, би дэмжиж ажиллахад бэлэн байна.
УИХ дээр орж мэдээлэл хийж бай л даа. Би 14 хоног тутам мэдээлэл хийдэг байсан. Өнгөрсөн хугацаанд та харагдаагүй шүү.
Хоёрт, эдийн засгийн бодлого дээр өөр хүмүүс ажиллуулаач ээ. Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлангаас өөр хүн байхгүй" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв шүү эхнээсээ шаардлагаа тавиад хянаад явах хэрэгтэй
Санаа сохор бол нүд сохор.3жил чи сохор явж санаа чинь хөө хар бна шүү.