Допинг хэрэглэсэн ч наадамд барилдахаар "чичрэгсэд"

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан болоход хоёр хоног үлдээд буй.
Энэ цаг хугацаанд бөхчүүд бэлтгэл хангаад завсаргүй. Мөн зарга хийгээд завгүй нь ч байна.
Тухайлбал, Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нар дахиад л барилдана гэж шийджээ. Угтаа тэд допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулсан. Тийм боловч арбитрын шүүхэд хандаж, Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд "Наадмаар барилдъя" гэж хүсэлт өгч явна.
Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нар арбитрын шүүхэд хандахад барилдах эрхийг нь сэргээх шийдвэр эцэслэн гаргаагүй. Шүүхээс өөрсдөө "Барилдах эрхийг нь сэргээж, шийдвэрлээгүй" хэмээн мэдэгдэл ч гаргаад байв. Харин Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо тэднийг бүртгэх нь зүйтэй гэж үзсэн нь анхаарал татлаа.
Нөгөө талд гурван удаа допинг хэрэглэсэн нь баталгаажсан Э.Оюунболд ч наадмын барилдаанд зодоглохоор Салбар хороонд хандсан байна. Харин салбар хороо түүнийг "Арбитрын шүүхээр асуудлаа шийдүүл" гээд буцаажээ.
Тэгвэл, Э.Оюунболдын нэхэмжлэлтэй МҮБХ-ны дэргэдэх хараат бус хорооны хуралдаан өнөөдөр (2024.07.08) болно. Улмаар түүний барилдах эрхийг сэргээх эсэхийг шийдэх юм.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийг өчигдрөөс бүртгэж эхлээд байгаа юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө хөөрхий болио боль пизду Хэнтийхэн тэнэг гахайгаа барилдуулах гэж одоо энэ 2 панангинийг бас ч юувдээ эдлэх юмаа эдэлчээд барилдаа шээснүүдээ
Ер бүх асуудлаар хууль дүрмийн дагуу шудрага шийдвэрлэж явахгүй бол цаашидаа утга учиргүй хэрүүл маргааны сэдэв байхаар бн!!! ҮБХ допингийн асуудлаа олон улсын түвшинд шийдвэрлэж чадахгүй бол, цаашид допингийн шинжилгээ авхаа болчих хэрэгтэй!!! Допингийн шинжилгээ хэсэг бүлэг хүмүүсийн баяжих хэрэгсэл байж хэрхэвч болохгүй!!!
Допингийн асуудал ердөө сонгуулийн сенсаац байсан болж таарав уу?
Батсуурь болоод байхад бусад нь адилхан
Шүлсээ хаясан шалхгар гүзээнүүд ичиж үхээч
НАДАД БАРИЛДАХ СОНИРХОЛ ҮНЭНДЭЭ АЛГА! БА АВАРГА ЭД НАР Л АРЫГ ЧИНЬ ДААНА ГЭЭД ШАХААД БАЙГАА !
Ваан хужаагийн 3 дахь үеийн үр сад л энэ муу хүүхдийг үрчихэж байгаа юм доо !