Сошиал трэнд

Асашёорюү “массаж”

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хүзүү нуруунд бариа хийж өгч буй зураг цахим орчинд нийтлэгджээ. Өмнө нь тэрээр интернэт худалдааны Алибаба сайтыг үүсгэн байгуулагч тэрбумтан Жэк Магийн хүзүүнд  бариа хийж өгч, уг зураг нь ч мөн олны дунд тархаж, ихээхэн шүүмжлэл хүлээж байв.

Тухайн үед Хятадын чинээлэг эр Ши Ю Жү Асашёорюү аваргаар массаж хийлгэж байгаа мэт зургаа тавьжээ.

Тэгэхдээ “Энэ нөхрийн гар нь их хатуу. Намайг гэмтээчих шахлаа” гэсэн бол хятадын өөр нэг баян Ма Юнь “Би Асашёорюүгаар Ма даргадаа массаж хийлгүүлэв. Үхэр мэт Аса-гийн тэнхээтэй гар түүнийг нухаж байна. Хэзээ “тас” гэх дуу гарах бол” ... гэх мэт тайлбартайгаа зургуудаа оруулсан нь шуугиан дэгдээж олныг талцуулсан юм.

Харин энэ удаа “Аваргын бариа мэдрэмжтэйн дээр, хүзүү мөрийг оношилж өгдөг” гэж УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар бичжээ. Аварга ийн ойр дотныхондоо хааяа нууц “авьяасаа” гаргаж, хүзүү нуруунд нь бариа хийж, алжаал ядаргааг нь тайлахаар сэтгэл гаргадаг бололтой.

https://www.facebook.com/suhbaatar.jamiyanhorloo.77/posts/168687884216012

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хөөрхөн шүү ёстой хөөрхөн өхөөрдөм

Зочин
Зочин

Сайхан харагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button