Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд амиа алджээ

Дорнод аймгийн, Хөлөнбуйр сум. Гуравдугаар багийн “Баян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 123 км, сумын төвөөс хойд зүгт 1 км/-т 07.12-ны өдөр иргэн У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хэрлэн” голын усанд осолдсон байж болзошгүй одоог хүртэл олдохгүй байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 123 км замыг туулан 14:41 цагт очиж иргэн У /45 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг байгуулан ажиллаж мөн өдрийн 16:10 цагт анх осолдсон газраас зүүн зүгт голын урсгал дагуу 15 км зайтай тус багийн “Долоон бургас” гэдэг газар усны мандал дээр цогцосыг олж гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Lalruudiig ih zasag huuliaraa ahuigaar n alnaa hohino gj helye