Адуугаа хураахаар явсан 30 настай эрэгтэйг 5 дахь өдрөө эрэн хайж байна

Хөвсгөл аймаг, Жаргалант сум, Цэцүүх багийн "Төвийн хойд булан" гэдэг газарт Тус сумын харьяат малчин М нь долдугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагт мотоциклоор адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг долдугаар сарын 19-ний өдрийн 13:50 цагт хүлээн авчээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ар гэрийнхэнтэй хамтран малчин М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг долдугаар сарын 23-ны өдрийн 10:25 цагаас Жаргалант сумын төвөөс баруун хойд зүгт Цэцүүх багийн “Өлд хавчиг” “Их хавчиг” “Жаргалант” “Уст” “Нарийн шарга” “Салаат” гэдэг газар хүртэл 35 км-т, “Уст мухар”, “Өлд хавчиг” гэдэг газар хүртэл 12 км-т автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 20:40 цагт түр зогсоосон байна.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Eruul saruul l baigaasaidaa. Aaw mini bas maldaa ywaad alga bolchihson daraa ni jalgand mototsikldoo daruulchihsan baisan????