МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрөөс юу, юу нь хамтарсан ЗГ-ын хөтөлбөрт тусах вэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2024.07.24/ болсон.
Хуралдаанаар Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төслүүдийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нар танилцуулсан юм.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ийнхүү “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээн нэрлэж, гэрээний төсөл боловсруулах болсон нь анхаарал татав.
Ингэхдээ МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрийг уялдуулж, нэгдсэн хөтөлбөр босгоно гэж мэдээлж байсан.
Тэгвэл өчигдрийн хуралдаанаар тодорхой болсон ерөнхий агуулгаар бол, МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан:
- Нийгмийн бодлогын шинэчлэл, реформ
- Бүсчилсэн хөгжлийн бодлого
- Алигагүй төр
- Шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал
- Эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаашид урагшлуулах зорилтууд
АН-ын мөрийн хөтөлбөрт туссан:
- Хувийн өмчийн эрхийн хамгаалалт
- Бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтууд
ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан:
- Эрчим хүчний салбарын либералчлал
- Боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэх зорилтуудыг удирдлага болгосон гэжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт багтааж эхлүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний тухай албан даалгаврыг сайд нарт танилцуулж, үүрэг чиглэл өгсөн байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТТ цахилгаан станц, ТЭЦ-3, ТЭЦ-2-ын ажлыг ямар нэгэн байдлаар эхлүүлэхгүй юм уу...мулгуу Данх худлаа шаасаар л байх уу...УБ хөлдөхөд бэлэн байна шдэ.
Эрчим хүчинд хувьсгал хийгээрэй дээ!
Хувьсгалгүйгээр, зүгээр л ажил хийж болохгүй юу ?
Ed naraas avax yostoi yum bol: tetgever nemex xeregtei , xurimtlaliin sangiin munguur bair avax xeregtei baina. Olon ulsiin tusliin sonirxoltoi ajil ajillax xeregtei baina.
Busad yumiig xuseed xereggui baix, xiixgui esvel xuleej avaxgui.
Дэд сайд агентлаг гээд баахан хоолны сав нэмэвдээ
Дебиль Лаларууд.
Ха ха тоглоомын засаг бус уу. Хувийн сонирхолтой өлөн луйварчид улс орны төлөө ажиллах уу
Бага оврын атомын цахилгаан станцуудтай болчихмоор. Портер дээр ачаад явах овор бага ч, нэг аймгийн цахилгааныг бүрэн хангах хэмжээнд атаомын станц хөгжсөн байна шүү дээ. Айлын хүүхдүүд аль эрт хийихээд хэрэглээд байж байна. Цэнэг нь дуусахаар буцааж өгөөд солиулаад авна. Бид 21-р зуунд нүүрс түлдэг зуухаа л яриад байдаг.