461-р ангид хоригдож байхдаа амиа алдсан 21 настай О-гийн дурсгалд зул өргөлөө

461-р хорих ангид хоригдож байхдаа яаралтай УГТЭ-т хүргэгдэж, амь насаа алдсан 21 настай О-гийн дурсгалд зул өргөж байна.
Долдугаар сарын 23-ны өдөр эл үйл явдал болсон бөгөөд талийгаачийн эр гар түүнийг үндэслэлгүй хоригдож, эрүүдэн шүүлгэсний улмаас нас барсан хэмээн үзэж буй.
Сүхбаатарын талбайд яг одоо талийгаач О-гийн дурсгалыг хүндэтгэхээр нэг ангийнхан нь, найзууд нь хүрэлцэн иржээ. Харин ар гэрийн төлөөллийг 20.00 цагаас ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хүлээн авч уулзахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ.
ЦЕГ-аас талийгаачийг долоон холбогдогчтой, таван төрлийн 53 гэмт хэргийн хүрээнд 10 үйлдлээр яллагдагчаар татагдсан байсан гэж мэдээлсэн. Мөн УГТЭ-д нойр булчирхайн цочмог үрэвсэл оноштой хүргэгдэн ирсэн хэмээсэн.
Харин ар гэрийнх нь зүгээс О-г гар утасны хулгайд хэлмэгдэн холбогдсон ба анх дуудаж, мэдүүлэг авсан цагдаа нар дарамталсан. Иймд АТГ-т хандсан. АТГ цагдаа нарыг дарамталж, эрүүдэн шүүснийг нотолсон. Үүний дараа үндэслэлгүйгээр О-г цагдан хорьж, дөрвөн сарын турш эрүүдэн шүүсэн гэж үзэж байгаа юм.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЛЧИХЛАА АЛЧИХАЖ ЗОДООД НҮДЭЭД ХООЛ УНДЫГ НЬ ӨГӨХГҮЙ ГЭНЭТ ИХ ХООЛ ӨГӨӨД ТЭГЭЭД ДЭЭРЭЭС НЬ ДЭВСЭЭД АЛЧИХЛАА ТЭР ХҮҮ ХЭН Ч БАЙСАН БАЙЖ БОЛНО ТЭГЛЭЭ ГЭЭД ШҮҮХЭЭР ГЭМ БУРУУГ НЬ ТОГТООГООГҮЙ БАЙХАД ЗОДОЖ АЛНА ГЭДЭГ БОЛ МАШ БУРУУ МОНГОЛЧУУДАА АМИЙГ НЬ НЭХЭЦГЭЭЕЭ ХАЙРАН ХҮҮ ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
зүгээргүй л байж гэхдээ хүн ёсоор харьцаагүй л байна даа