Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы ерөнхий сайд огцорно

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио лхагва гарагт /2024.08.14/ ирэх сард ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнийг Японы ерөнхий сайдаар гурван жилээр ажиллахад амьжиргааны зардал нэмэгдэж буй явдалд олон нийт дургүйцэл ихэссээр ирсэн юм. 2021 онд түүний Либерал Ардчилсан нам Нэгдлийн сүмтэй нэр холбогдсоноор Кишидагийн рейтинг их хэмжээгээр унасан байдаг.

Тэрбээр “Олон нийтийн итгэлцэлгүйгээр улс төр үйл ажиллагаа явуулж чадахгүй. Би энэхүү хүнд шийдвэрийг олон нийтийг бодож, улс төрийн шинэчлэлийг урагшлуулах хүслээр гаргасан” гэж хэлсэн байна. Ирэх сард эрх баригч Либерал Арчилсан намы даргаа сонгох санал хураалт явуулах байсан.

Тус санал хураалтад Кишида нэрээ дэвшүүлэх гэдгээ мөн мэдэгджээ. Одоо есдүгээр сард Либерал Ардчилсан нам явуулах санал хураалтаар түүний оронд намын дарга болох хүн мөн шинэ ерөнхий сайдыг сонгоно.

Кишидагийн залгамжлагч ард түмний Либерал Ардчилсан намд итгэх итгэлийг сэргээх, нэмэгдсээр буй амьжиргааны өртөгтэй тэмцэх мөн БНХАУ-тай үүсээд буй геополитикийн хурцадмал байдал гэх мэт асуудлуудыг шийдэх шаардлагатай болох юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 15, 2024 09:44

суудлаа хэрэгтэй үед тавьж өгч чаддаг улс төрийн өнөдөр соёлтой орон юм даа Япон улс

Зочин
Зочин
8 сар 15, 2024 10:34

Даанч Байдангийн өмнө их тонголзоод байсийн

ЗочинҮНЭН ҮНЭННАРАНБААТАРТ
ЗочинҮНЭН ҮНЭННАРАНБААТАРТ
8 сар 15, 2024 15:23

улс төрч бол ийм л эх оронч байх ёстой. Гэтэл �######�срол мэдлэгээр тэг заачихсан монголын дарга тэргүүнүүд санаатай тэнэгүүдийг олон түмэн �######�аад өгөөч гээд байхад үгүй гэж зуур�##�дсаар байдаг, бүр өөртөө хууль тааруулж засаад төрийн сууд�##�д хув�##�з лугаа шигдээстй шимэгч хорхойнуудыг я�##�тай билээдээ.

Японд суралцагч
Японд суралцагч
8 сар 15, 2024 17:21

Японы түүхэн дэх хамгийн муу ерөнхий сайд. Яаж 3 жил тэссэн юм болоо

Холбоотой мэдээ

Back to top button