KH апартментийн нэг байрны суурийг 20 метр ухсан МАК-ийн барилгыг шалгуулна

ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт томоохон барилгын суурийн ажил эхлүүлжээ. Ингэхдээ хажуу талын орон сууцны суурийг ил гартал газар ухсан байна.
Тодруулбал, МАК группын гэх барилгын суурийн ажил эхэлснээр KH апартментийн оршин суугчид эрсдэлт нөхцөл байдалд ороод байна. Одоогоор тус хотхоны гурван орцтой нэг блокийн суурь суурийн ажилд өртөж, 20 гаруй метрийн урт хэсэгт байшингийн суурь ил гарчээ.
Тухайн төслийн талбар нь иргэдийг болон бусад холбогдох хүмүүсийг оруулахгүй байгаа бөгөөд 15 дугаар хорооны засаг дарга мэргэжлийн байгууллагад хандаж хүсэлт гаргажээ.

Уг газар МАК групп 41 давхар зочид буудал, үйлчилгээний барилга барихаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэгчээр нь БНХАУ-ын CSEC компани сонгогдсон байна. Улмаар энэ талбайд 41 давхар зочид буудал, худалдаа үйлчилгээний цогцолбор босох юм.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАКИЙГ ТААНУУД ДИЙЛЭХГҮЙ ОДОО ЭНЭ СУУРЬ НЬ ГАРТАЛ УХУУЛААД БАЙГАА БАЙРАНД МАНАЙ ЧОЙЖИЛСҮРЭН АГАА АМЬДАРДАГ МИНИЙ АХ БАЙРТАЙГАА НУРААД ДАРАГДАЖ ҮХЛЭЭШТ МАКИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООЖ ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛААД ЭНЭ СУУРИЙГ БУЛААД ДЭЭР НЬ ХҮҮХЭД ЗАЛУУСЫН АМРАЛТЫН УСАН ПАРК БАЙГУУЛЬЯА МАК ОДОО БОЛНОО ЭРХЭМ НЯМТАЙШИР ТА ҮХЭХДЭЭ ЭНЭ ИХ ЮМААР ЯАХ ГЭЖ БАЙГААН ЯМАР ИХ ШУНАЛ ТАЧААЛ ВЭ? ТҮМНИЙ ХАРААЛ ИДСЭЭРЭЭН БАЙГААД ПЕТРОВСЫН ОЮУНГЭРЭЛ АПУ БАТХҮҮ АЛТЖИНГИЙН АЛТАН НАР ЧАДАРСАН.НОЁН НЯМТАЙШИР ТА ТЭДНИЙ АРААС ОЧИХЫГ ХҮССЭН БОЛ ОДОО ЯАЯ ГЭХ ВЭ? ЭНЭ ХОРООНЫ ЗАСАГ ДАРГАД МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ОЛГОЁ ЧИ САЙН БАЙНА АЖЛАА ХИЙЖ ЧАДАЖ БАЙНА ЭЦСИЙН ДУСАЛ ЦУСАА ДУУСТАЛ ЭНЭ ШИЙДВЭР ДЭЭРЭЭ ЗОГСООРОЙ АРД ЧИНЬ АРД ТҮМЭН ГЭЖ АСАР ИХ ХҮЧ НҮҮГЭЛТЭН ТАНЫГАА ХАМГАААЛНА.
Хотын төвд өндөр барилга бариулахгүй гээд нэг дарга ч билүү донгодоод байсан дандаа худалч улсууд
Манай авлигачин төрийнхөн шалгаж шийдвэр гаргаж чадах уу
Хороон дарга сүрхий юм байна. Ингэж л ажлаа хийж иргэдийнхээ өмнөөс дугарч байх ёстой юм байгаа юм даа
Шалгуулна л гэх юм. Шалгуулахаар өглөө гэж ярьдаг болоосой
Заавал ийм жаахан зайд ямар нэгэн барилга барих хэрэгтэй юу.Шунал нь дийлдэхээ больжээ
МАК ,,,,гэсэн Монголд хэт их Эрх мэдэл эдэлсэн энэ Монополь компанийг Журманд оруулж , Хууль цаазтай Улс орон шүү гэдгийг мэдэрүүлэх хэрэгтэй,