Гадаад мэдээДЭЛХИЙ

Шинэ Зеланд жуулчны татвараа гурав дахин нэмнэ

Тун удахгүй Шинэ Зеланд руу аялахад илүү үнэтэй болох нь байна. Учир нь тус улс олон улсын жуулчдын хамгаалалт, аялал жуулчлалын татвараа аравдугаар сарын нэгнээс эхлэн 35 шинэ зеланд доллар (одоогийн ханшаар 73,290 төгрөг) байсныг 100 шинэ зеланд доллар (одоогийн ханшаар 209,400 төгрөг) болгож нэмэхээ мэдэгджээ.

Шинэ Зеландын Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын сайд Мэтт Дуси ийнхүү татвар нэмж буйгаа мэдэгдэхдээ “Олон улсын аялал жуулчлал нь арчилгаа, засвар үйлчилгээний зардал өсөх гэх мэт байдлаар орон нутгийн дэд бүтцэд нэмэлт ачаалал үзүүлдэг” гэсэн юм.

Тус улс анх 2019 онд байгаль орчныг хамгаалах зардлыг босгоход туслахын тулд жуулчдаас татвар авч эхэлсэн. Жуулчдын татвар нэмж байгааг хүн болгон таатай хүлээж аваагүй байна.

Шинэ Зеланд дахь аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийн нэгдэл болох “Tourism Industry Aotearoa” байгууллага энэхүү шийдвэрийг шүүмжилсэн юм. Ингэж татвар нэмэх нь Шинэ Зеланд руу аялах гэж байсан зарим жуулчдыг нэвтрэх хураамж багатай Канад, Их Британи гэх мэт улсуудыг сонгоход хүргэнэ гэж тус байгууллага үзэж буй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button