Ч.Номин сайд CNN агентлагийн удирдлагуудтай уулзжээ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин "Монголд зочлох жил" арга хэмжээний хүрээнд Сингапур дахь CNN агентлагийн удирдлагуудтай уулзжээ.
Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, “Go Mongolia” үндэсний брэндингийн хүрээнд эх орноо олон улсын түвшинд сурталчлан ажиллаж буй. Энэ хүрээнд Монгол улс олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудтай хамтран гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг өргөжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэхээр болоод байгаа аж.
- Хөрөнгө оруулалт
- Аялал жуулчлал
- Хүний эрх Ардчилал, сайн засаглал,
- цахимжилт гэсэн дөрвөн үндсэн зорилтын хүрээнд эх орноо ОУ-д сурталчилж байна.
Энэ хүрээнд Ч.Номин сайд CNN сувгийн Сингапур дахь салбарын удирдлагуудтай үндэсний брэндингийг өргөжүүлэн сурталчлах зорилгоор уулзалт хийж, хэдийнээ хэрэгжиж буй хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, цаашид хамтран ажиллахаар тохиролцжээ.
Д.Жаргалмаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Тана гэдэг татаасны авгай бас юу хийж яваа юм