Нийгэм мэдээ

"ЕБС-ийн багш үйлчлэгчийн хүүхдийг зодсон асуудал гараагүй"

“Нийслэлийн 67-р сургуулийн багш үйлчлэгчээр ажилладаг эмэгтэйн хүүг зодсон. Зодуулсан хүү ЭХЭМҮТ-д мэс засалд орж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Улмаар иргэд уг асуудалд шүүмжлэлтэй хандаж буй.

Тэгвэл бид энэ талаар дээрх сургуулийн Нийслэлийн Ерөнхий боловсролын 67-р сургуулийн захирал Б.Чойдоржоос тодруулахад, “Манай сургуулийн сурагч, багштай холбоотой гэх мэдээлэл цацагдаад хоёр хонож байна. Энэ хугацаанд бид сургуулийн үйлчлэгч, сурагч, багш гээд бүх хүмүүсээ шалгасан. Чөлөө авсан сурагчидтай ч холбогдож шалгаж үзсэн.

Гэсэн ч багш, сурагчийг болон өөр хэн нэгний хүүхдийг зодсон нөхцөл байдал илрээгүй. Манай сургуульд ийм асуудал гараагүй.

Тиймээс бид Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандаж, шалгаж өгөхийг хүссэн. Мөн цахим сүлжээнд гарсан мэдээллийн дагуу ЭХЭМҮТ-д зодуулсны улмаас хагалгаанд орж байгаа хүүхэд байгаа эсэхийг шалгуулахаар болсон” гэлээ.

Харин энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Манайхаас уг асуудлыг шалгаагүй байна. Учир нь 67-р сургуулийн багш хүүхэд хүүхэд зодсон гэх хэргээр манайд хандаагүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 11, 2024 10:01

?энэ твитeрчид гэж худлаа цуурсан заваан юмнууд

Холбоотой мэдээ

Back to top button