Нийгэм мэдээ

"Үйлчилгээгээ зогсоох ТЦА-ны шаардлагатай "Eco bike" танилцаж амжаагүй байна" гэв

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан түрээсийн скүүтер болон дугуйн үйлчилгээнүүд улирлын шалтгаанаас болж үйл ажиллагаагаа түр зогсоодог.

Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдөр орсон цасны улмаас Улаанбаатар хотын зам талбай халтиргаа, гулгаа ихтэй болсноор автомашины осол нэмэгдэж, хоёр дугуйт тээврийн хэрэгсэл зорчиход эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Улмаар скүүтер, дугуй түрээсийн зарим үйлчилгээ үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.

Харин эл өдрүүдэд цахилгаан дугуй түрээсийн “Eco bike” үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж, “Хэрэглэгч та цас орсон халтиргаа гулгаа ихтэй үед хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчоорой” гэх уриалгыг гаргасан. Хэдийгээр түгжрэлийг бууруулж, цаг хэмнэхэд дээрх үйлчилгээ Улаанбаатарчуудад тустай ч халтиргаа, гулгаатай энэ үед эсрэгээрээ замын хөдөлгөөнд оролцож буй автомашин болон явган зорчигчдод эрсдэл учруулж байна хэмээн олон нийт цахилгаан дугуй түрээсийн үйлчилгээг зогсоохыг уриалж буй.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас тус байгууллагад үйлчилгээгээ зогсоох шаардлага хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.

Тэгвэл бид энэ асуудлаар “Eco bike” цахилгаан дугуй түрээсийн газартай холбогдож, үйл ажиллагаагаа хэзээ зогсоох талаар тодруулахад, “Бид цаг агаарын нөхцөл байдлыг харж байгаад их цас орж, хүйтэрвэл үйлчилгээгээ зогсооно. Үйлчилгээгээ зогсоохын тулд цахилгаан дугуйнуудаа хураахаас эхлээд их ажил орох тул долоо хоног шаардлагатай. Тээврийн цагдаагийн газраас шуудан ирсэн байсан бид хараахан танилцаж амжаагүй байгаа” гэв. Харин хоёр дугуйт тээврийн хэрэгслийг гуравдугаар сараас эхлэн арваннэгдүгээр сар хүртэл явуулах зохицуулалттай талаар сануулахад, “Бид энэ талаар сайн мэдэхгүй байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button