ТЭРСЛҮҮ ҮГ: Б.Амархүүг СУЛЛАЧИХЛАА, нэртэйгээр нь бусад хар тамхичдыг ч СУЛЛАЧИХВАЛ яасан юм
Хар тамхины тухай “аймшигтай” тоо баримт та бидний дунд хөврөх болсоор удаж байна. 2019 оны эхний найман сарын байдлаар, улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 169 гэмт хэрэг бүртгэгдэж, 294 холбогдогчийг шалгажээ. Нийт холбогдогчдын 49 хувийг 19-25, 43 хувийг 26-35, долоон хувийг 46-55 насныхан эзэлсэн байна. Энэ тоо баримтаас харахад, ид хийж бүтээх насны залуус мансууралд автаад байгаа нь хамгийн харамсалтай.
Мөн сүүлийн үед манай урлаг соёлынхон буюу нийгмээ соён гэгээрүүлэх үүрэгтэй “одууд” нь хар тамхины хэрэгт орооцолдож “Аавын хаалга” татах нь ихэссэн.
Дуучин Х.Бат-Ундрал, “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр, реппер Don Dior нар тэнсэн харгалзах ял авсан байдаг. Энэ мэт урлагийнхны нэрс эднээр нь тогтохгүй хөвөрнө.
Хамгийн сүүлд гэхэд л ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү, жүжигчин Энхтүвшин нарын хэрэг дуулиан тарив. Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж, гарсан шийдвэр нь хачирхал төрүүлээд байна. Түүнийг өнгөрсөн есдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлэн баривчилсан.
Улмаар хоёр жилийн хорих ял оноож 461-р ангид цагдан хориод байсан. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.12.17/ болж хэргийг мөрдөн байцаалтад буцааж, батлан даалтад гаргах шийдвэр гаргаад байна.
-ЖҮЖИГЧИН ГЭХ Б.ЭНХТҮВШИН 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖ, ТОЛГОЙГОО ИЛҮҮЛЭЭД Л ГАРСАН-
Мөн өнгөрөгч аравдугаар сарын 21-ний орой жүжигчин Б.Энхтүвшин болон нэр бүхий иргэдийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчилсан байдаг. Түүний биеэс авсан биологийн шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон боловч энэ төрлийн бодис худалдсан, авч явсан, тээвэрлэсэн үндэслэл тогтоогдоогүй гээд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэх арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл хар тамхи хэрэглээд л “100 мянган” төгрөгөөр торгуулаад, толгойгоо илүүлээд гарчхаж байгаа юм.
Товчхондоо бол хар тамхи хэрэглэж байгаад баригдана. Баригдангуутаа 100 мянган төгрөгөөр торгуулаад, тэнсэн харгалзах аваад, батлан даалтад гараад л. Ийм амархан. Соёлд түүчээлэх учиртай урлаг соёлынхон “ийм бусармаг” зүйлд түүчээлж эхэлсэн нь нийгэмд айдас, жигшүүр төрүүлж байна. Тиймээс нийгэмд, хүүхэд залууст сөрөг муу үлгэр дуурайл үзүүлж, хар тамхитай холбогдсон урлагийнханд ХАТУУ хариуцлага тооцдог байх ёстой. Эсвэл нэртэйгээр нь бүх хар тамхичдынхаа толгойг илээд суллачихвал яасан юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүх ганц ч үнэн юм байхгүй болжээ
Mungu buhnii haan gej ene udahgui ulsiin zaluus ter chigeeree har tamhichid bolood mungutei ger buluud suireh ym uu? Huuli guuli boloh gej ene.
Хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан хүнд өөр ямар нотлох баримт хэрэгтэй юм бол доо. Монголын шүүх засаглал мандтугай, Мөнгө мандтугай, Шударга бус байдал мандтугай, Авилга мандтугай
Mongoliin shuuh hudlaa boljee . Har tamhitai temtseh huulia changatgache iredui zaluu s chini nevt orj bn . 2 t mungutei taniltai hun shorond suudaggui mongold ene jishig chini hezee ustah uym be !!!!!! Eserguutsej bn
Та нар шудрага бус үйлдэл их хийцгээ дараа ирэх үйлийн үрийн хаагуур ч гарч чадахгүй гэдгээ ухамсарла тэр үед яахыг чинь харья цаг хугацаа гэж мундаг шалгуур шүүлтүүр байна аа байна.
aavin huheduudig alag uzehgui odoo bugdin cylla ingej bolohgui xen shorond oroh ectoi ym tegvel terne orno ged huulindaa tavi
yrlag coeloor ybj bg humuuc niigemd cai caihnig tugeej baih ectoi humuuc myy uilc buruu zyrshil nigemd tugeecen iim hognyydig yah gej gargaj bg um ed nar tiim uh zuil mongold hiigeegui gargadag nuruu bcn um
Oлны танил хүмүүс хар тамхи хэрэглэж болно гэсэн үг үү
Энэ хар тамхичин хэн ч урьж дуулуулахаа
боль. Гарч ирэхээр нь хогоо шид!
ШҮҮХЭД АВИЛГА ОРШСООР Л БАЙНА
ШҮҮХ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ НЬ ЭЭ
Tegvel anh udaa hereg hiisen talhnii mongonoos bolj orson bugdiig sullah heregteishdeee. Eserguutsej bn har tamhi yamar hor urshigtaig medehgui bnuu . Amarhuu bol ooroo sain medj bgaa tegeed zarj borluulj humuusiig dontuulj ooroos ni bainga avah bolno ooroo bainga orlogotoi bolno gej medej bsn. Odoo bur nuuts argaar hiih biz . Eniig yamar ch urlag soeliin uil ajillagaand oroltsuulahgui bhiig husej bn
Yagaad yagaad yagaad vee? Har tamhichidiig tamhi hereglehiig zuv gej vzev vv? Haramsaltai baina yagaad yagaad yagaad veeeeeeee
Zochin
Manaix neeree vnexeer sonin uls ymaa.ymarch oilgomjgvi xcn amidraxad vnexeer toxiromjgvi ystoi nowshiin.solongost xerwee urlagiin xvn iim ymand xutgaldwal tv social geed bvx ymaar duu bvjigiig n gargaxiig nasaar n xoridog gsn tegeed deerees n xatuu yltai.xezee manaix solongos shg bolno doo
Arhi awilga 2 toigoo l temtsmeer bgaamda. Har tamhi bol uuriiguu l horduulj bna.Arhi-naas bolj heden say hvn vhej,heden myngan ger bvl salj , heden say hvn shorond orson bol? Awilgaas bolj ene hemjeni hvmvvs yduurch, bolomjoo aldaj, shudarga bus bdliig mederch shanalj bna!!! Zvgeerl engiineer bodood vzdee!!!
Zuvuu zuv sulalsan ni deer uhsen, uuriinhoo bieiig yaah ni bid nart yamar hamaatai yum. Ta nar zugeer hutsatsgaa sullagdaad uuriigoo horlood yavjil bna dag.