Гадаад мэдээСонин хачин

Исланд ажлын дөрвөн өдөртэй болсон нь томоохон амжилт үзүүлжээ

Исланд улс бол ажил амьдралын тэнцвэрийг хангах тал дээр дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. Тэгвэл тус улс цалин хөлсийг хасалгүйгээр ажлын дөрвөн өдөртэй болсон нь томоохон амжилтад хүрсэн байна. Тодруулбал 2020-2022 оны хооронд Исландын ажиллах хүчний талаас илүү хувь нь ажлын дөрвөн өдөртэй болох саналыг хүлээн авчээ.

Үүний үр дүн томоохон амжилт байсан гэдгийг аравдугаар сарын сүүлээр нийтлэгдсэн судалгаа харуулсан байна. Тодруулбал 2023 онд Исландын эдийн засаг 5 хувиар нэмэгджээ. Энэ нь тус улсыг Европын орнууд дунд хоёр дахь хамгийн хурдан өсөж буй эдийн засаг болгосон байна. Үүнээс гадна ажилгүйдэл 2023 онд гурван хувь гаруй байсан нь Европын хамгийн бага ажилгүйдлийн түвшин юм.

“The Autonomy Institute and Alda”-гаас гаргасан тус судалгаагаар бол ажлын дөрвөн өдөртэй болсон ажилчдын 62 хувь нь ажиллаж буй цагтаа илүү сэтгэл хангалуун болжээ. Мөн тэдний 97 хувь нь ажил амьдралын тэнцвэр нь сайжирсан гэж үзсэн байна. Дээрээс нь ажлын дөрвөн өдөртэй болсон хүмүүсийн 42 хувь нь илүү бага цагаар ажилласнаар хувийн амьдралын стресс нь багассан гэж хариулжээ.

Эх сурвалж: The Daily Star

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 18, 2024 21:29

Энэ их зөв юмаа

Зочин
Зочин
11 сар 24, 2024 14:04
Reply to  Зочин

Ажлын нэг өдөртэй болёоо

Холбоотой мэдээ

Back to top button