СПОРТ

МУГТ Ё.Басхүү тэргүүтэй 20 жүдоч “ТОКИО-2024” их дуулгад зодоглоно

Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга энэ сарын 7-8-ны өдрүүдэд болох товтой байгаа билээ. Тэгвэл уг тэмцээнд 47 орны 245 (эрэгтэй 140, эмэгтэй 105) тамирчин оролцохоо мэдүүлсэн байна.

Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 (эрэгтэй 9, эмэгтэй 11) тамирчин зодоглох юм.

Ингэхдээ

  • эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал,
  • 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж,
  • 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн,
  • 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Эрхэмбаяр,
  • +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцоно.

Харин эмэгтэйчүүдийн

  • 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь,
  • 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа,
  • 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь,
  • 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн,
  • +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар өрсөлдөх юм.

Энэ онд Монголын жүдо бөхийн насанд хүрэгчдийн тамирчид таван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button