Улс төрийн мэдээ

С.Амарсайхан: Төсвийг яаралтай өргөн барихгүй бол төр санхүүгийн тогтворгүй байдалд орно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан:

-Төсвийн асуудалд маш нухацтай хандаж, хурдан шийдвэрлэхгүй бол төрийн санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж нийгэм эдийн засгийн асар олон сөрөг үр дагавар бий болно. Төрийн алба хаагчдын цалин, төсөвт байгууллагуудын урсгал зардал, сургууль, цэцэрлэг, эрчим хүч, харилцаа холбоо гээд асар олон асуудал байна. Аймаг орон нутгийн амьдар л гэж бас бий. Тоглоом тоотойн дээр гэдэг шиг юманд жаахан хэмжээтэй баймаар байна.

Засгийн газар төсөв дахин өргөн барихдаа хялбаршуулсан горимоор явахгүй бол болохгүй. Цаг хугацаа байхгүй учир тогтоол дээрээ бид тэр үг үсгийг оруулах хэрэгтэй. Одоо дахиад анхан шатнаас явна гэвэл нэгдүгээрт цаг хугацаа байхгүй. Хоёрдугаарт бас бөөн хийрхэл явна. Тиймээс УИХ-ын дарга тогтоол дээр хялбаршуулсан маягаар түргэн шуурхай байдлаар Сангийн яам тодотгол хийгээд шууд буцааж өргөн барих хэмжээнд оруулж тогтоолоо албажуулах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2024 17:01

ЭНЭ ХАРИН ГАЙГҮЙ САНАЛ БАЙЛАА

Холбоотой мэдээ

Back to top button