Валютын хадгаламж 2024 оны 11 дүгээр сарын эцэст өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар буурлаа

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 (17.2%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.2 (32.5%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.6 (36.2%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2024 оны 11 дүгээрсарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 10.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 234.3 (2.1%) тэрбумтөгрөгөөрбуурч ,өмнөх оны мөн үеэс 2.7(33.5%) их наядтөгрөгөөр өссөнбайна.
Бага мөнгө (M1)-ний 9.9(91.8%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 885. 7(8.2%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Бараг мөнгө 2024 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 423.2 (1.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 3.4 (12.5%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 21.1 (68.5%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.2 (16.8%) их наяд төгрөг нь валютын харилцах, 4.5 (14.7%) их наяд төгрөг нь валютын хадгаламж байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2024 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 50.9(4.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх онымөн үеэс 67.6 (6.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Харин гадаад цэвэр актив 2024 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 561.0 (6.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.5(19.8%) их наяд төгрөгөөр өссөн байна. Дотоод цэвэр актив 32.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.2(3.6%) их наяд төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 4.6 (16.6%) их наяд төгрөгөөр өсжээ.Төгрөгийн хадгаламж 2024 оны 11 дүгээр сарын эцэст 21.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 276.2 (1.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.2 (32.5%) их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 18.1 (86.0%)их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 3.0 (14.0%)их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 76.5 (1.7%) тэрбум төгрөгөөр өсөж , өмнөх оны мөн үеэс 325.3 (6.7%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттнй байгаа аж.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 11 дүгээр сарын эцэст 35.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 445.6 (1.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 9.0 (33.5%) их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 60.9 хувь нь иргэд, 37.4 хувь нь хувийн байгууллага, 0.7 хувь нь төрийн байгууллага, 1.0 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байгаа юм.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 11 дүгээр сарын эцэст 32.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 403.4 (1.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 9.2 (39.4%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.5 хувийг эзэлж байгаа аж .
Валютын хадгаламж ийн буурсан нь төгрөгийн ханш энэ онд суларсантай холбоотой юм. Харин ирэх онд төгрөгийн ханш чангарч үүнийг даган валютын ханш өсөх хандлагатай буй.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.