Нийгэм мэдээСПОРТ
Э.Үүрийнцолмон ой тогтоолтын спортын хамгийн залуу дэлхийн аварга боллоо

БНТУ-ын Истанбул хотод энэ сарын 5-8-ны хооронд зохион байгуулагдсан 33 дахь удаагийн ой тогтоолтын ДАШТ-ээс oй Олон улсын их мастер Э.Үүрийнцолмон 14 насандаа насанд хүрэгчдийн ангилалд тэргүүлснээр 33 жилийн түүхтэй тус тэмцээний хамгийн залуу дэлхийн аварга болсон байна. Тэрбээр
- 2022 оны бага насны Дэлхийн аварга,
- 2023 оны өсвөрийн Дэлхийн аварга,
- 2024 оны өсвөр болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, Оюуны олимпын хамгийн залуу аварга, Гиннесийн рекорд эзэмшигч билээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.