УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Туваан: Олон жил гацсан хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд удахгүй эхэлнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Чайна энержи" компанитай байгуулах гэрээ, хэлэлцээрийн төслийг танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас УИХ хуралд Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барих шийдвэр гарлаа. Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт, Ганмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг өргөн барьж байгаа. Хоёр улсын хил дамнасан төмөр замын боомтуудын бүтээн байгуулалтын ажил нэлээд хугацаа алдаж, сунжирсан асуудлууд байдаг. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хоёр улс хооронд хэлэлцээ байгуулж олон улсын гэрээг байгуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх шийдвэр гарч.

Уг шийдвэрт хүрэхийн тулд УИХ-аас чиглэл авах тогтоолын төслийг санаачилж, УИХ-д яаралтай горимоор өргөн барьж байна. Энэ тогтоол батлагдсаны дараа хоёр улс хоорондын хэлэлцээр лүүгээ орно. Энэ хэлэлцээ хоёр талаасаа хэлэлцсэний дараа УИХ-аар соёрхон батлагдаж хүчин төгөлдөр болно. Энэ хооронд хоёр улсын талаас хоёр ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа. Монголын талын ажлын хэсгийг миний бие ахалж байгаа.

Ажлын хэсгүүд 60 орчим удаа хуралдсан. Ажлын хэсэг дээр шийдсэн асуудлуудыг тэмдэглээд явж байгаа. Үүний дараа хоёр төрийн өмчит компани буюу Эрдэнэс Тавантолгой, Чайна Энержи компаниуд хоорондоо гуравласан гэрээ байгуулна. Энэ гэрээ байгуулагдсанаар энэ үйл ажиллагаа эхэлнэ. Энэ асуудал анх 2003 оноос яригдаж эхэлсэн. 2009 онд хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалтаар хэлэлцээр байгуулагдсан. 2014 онд МУ болон БНХАУ хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэл дотор хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тусгагдсан гээд баггүй цаг хугацааг алдсан төсөл.

Нэлээд олон жил гацсан төсөл байгаа. Энэ төмөр зам холбогдсоноор нүүрсний экспорт нэмэгдэнэ. БНХАУ-ын талаар төмөр замыг Монгол Улстай холбох Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн төмөр замыг холбох боомтууд Гашуунтсухайтыг холбосны дараа үе шаттайгаар холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн. Боомтын төмөр зам холболтын ажил хийгдсэнээр нүүрсний экспорт 40 орчим сая тонноор нэмэгдэнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтоор 20 сая, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтуудаар үлдсэн 20 сая тонны экспорт явагдана. Цаг хугацаа алдсан уг төсөл дээр хоёр тал нэлээд хохирол амссан. Манай яамны тооцоогоор эдийн засгийн багцаа, тооцоогоор 4-5 тэрбум долларын боломж алдагдсан байна гэх ерөнхий тооцооллыг гаргасан. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 25, 2024 15:34

Зоригийн араас илгээгдэв ээ!

Холбоотой мэдээ

Back to top button