ХААН Банкны картын урамшуулалт аян эхэллээ

Мартын 8 болон Монгол цэргийн баярын өдрүүдийг угтан ХААН Банк 2024 оны 3-р сарын 6-18-ны өдрийг дуустал 38 хувийн шууд хөнгөлөлт эдлэх картын урамшуулалт аян зарлалаа.
Тодруулбал, урамшуулалт аяны хугацаанд ХААН Банкны Glamour кредит карт болон SplendorPlus алтан дебит карттай харилцагчид доорх байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр картаа уншуулснаар худалдан авалт хийсэн үнийн дүн бүрд 38 хувийг шууд хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
Харин хөнгөлөлтөд хамаарах худалдан авалтын дээд дүн нь 1,000,000 төгрөг, аяны хугацаанд нэг харилцагчийн хөнгөлөлт авах дээд дүн нь 380,000 төгрөг байх юм.
№ | Хамтрагч байгууллагууд | Үйлчилгээний төрөл | Салбарууд |
1 | Ninjee & Saraa’s tailor | Хувцас | Шангри-Ла Молл зүүн талд Очир центр, 703 тоот |
2 | Angelina Voloshina | Гутал | Улаанбаатар их дэлгүүр, 5 давхарХүннү Молл, B1 давхар |
3 | Chandmani | Зангиа | Шангри-Ла Молл, 3 давхар |
4 | Lamy Mongolia | Үзэг, бал | Шангри-Ла Молл, 3 давхар |
5 | Little heaven | Цэцэг | Токио таун, 1 давхарМөнгөн завъяагийн баруун хойно |
6 | Beauty secrets | Гоо сайхан | Энканто Молл, 1 давхарТара центр, 1 давхарFood city, 3 давхарУлсын их дэлгүүрийн зүүн урд |
Анхаарах зүйлс:
- Байгууллагын кредит карт болон бусад дурдаагүй картууд хөнгөлөлтөд хамаарахгүй.
- Зөвхөн дээрх сонгогдсон мерчант байгууллагуудын ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр Glamour кредит карт болон SplendorPlus алтан дебит картаараа уншуулсан гүйлгээ тооцогдоно.
- Онлайн худалдан авалтын гүйлгээ тооцогдохгүй.
Хэрвээ та ХААН Банкны Glamour кредит карт, SplendorPlus алтан дебит картыг захиалахыг хүсвэл Khan Bank аппликэйшнээр хаа байгаа газраасаа онлайнаар захиалж, үнэ төлбөргүй хүргүүлэн аваарай.
Карт захиалах зааварчилгаа:
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.