Нийгэм мэдээ

Монголын снөүбоардын тамирчид Олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртлээ

Азийн снөүбоардын өсвөрийн тэмцээнээс Монголын тамирчид 2 мөнгө, 1 хүрэл, насан хүрэгчдийн ангилалд нэг хүрэл медаль хүртлээ.

2025 оны гуравдугаар сарын 08-нд БНХАУ-д болсон Жанчхүү хотод болсон PSA Asia , PSA kids Азийн параллел слаломын тэмцээнд Монголын снөүбоардын холбооны тамирчид амжилттай оролцжээ.

Параллель слаломын ангилалд нийт 33 тамирчин уралдсанаас эрэгтэйчүүдийн төрөлд М.Тэгшдүүрэн гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд М.Есүй, Д.Ууганзаяа нар мөнгөн медаль хүртсэн байна. Харин насанд хүрэгчдийн мэргэжлийн ангилалд Г.Зоригт хүрэл медаль хүртсэн аж.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button