Нийгэм мэдээ

Хэнтий аймгийн Дадал, Сүхбаатар аймгийн Асгат суманд 45600 га талбай хээрийн түймэрт өртлөө

Хэнтий аймгийн Дадал, Сүхбаатар аймгийн Асгат суманд өчигдөр /2025.03.08/ гарсан хоёр хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртсөн байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2025.03.09/ говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах тул цогтой халуун үнс нурмаа ил задгай асгахгүй байх, татсан тамхины ишээ бүрэн унтраах зэргээр түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button