Гадаад мэдээДЭЛХИЙ

Монголоос Хань гүрний үеийн цэргүүдийг олноор цаазалсан булш олджээ

Хан-Хүннүгийн дайнд оролцсон Хан үндэстний дайчдын шарил Монгол Улс дахь Баянбулаг оршуулгын газраас олдсон тухай шинэ мэдээлэл саяхан хийгдсэн биоархеологийн судалгаагаар тогтоогджээ.

Баянбулагийн дурсгалыг анх 1957 онд илрүүлсэн ч 2009 онд олон үндэстний археологичдын баг бэхлэгдсэн байгууламжийн шинж тэмдгийг олж илрүүлэх хүртэл өргөн малтлага хийгээгүй аж. Энэ байршил нь өмнө нь цэргийн застав байсан бөгөөд Хань үеийн шаазан эдлэл, төмөр багаж хэрэгсэл, цэргийн хэрэгсэл, зоос, Хань улсын түшмэлийн тэмдэг бүхий шавар тамга зэрэг олдворууд олдож байжээ. Түүхэнд тэмдэглэснээр энэ нь МЭӨ 104 онд Хань гүрний байгуулсан Шоусянчэн буюу "Бууж өгөх бэхлэлт" байж магадгүй юм.

Харин тус дурсгалт газраас олдсон олон тооны оршуулгыг судлах ажлыг Хятадын Жилиний их сургуулиас удирдан явуулсан бөгөөд уг судалгаанд эдгээр хүмүүсийн гарал үүсэл, хувь заяаг тодорхойлохын тулд генетик, изотоп, яс судлалын шинжилгээг багтаасан олон талт арга барилыг ашигласан байна.

Зургийг archaeologymag.com сайтаас авав

Судалгаагаар 20 гаруй хуваагдсан араг ясыг бөөнөөр нь оршуулсан байсан бөгөөд зарим нь өвдөг сөгдсөн байдалтай олдсон нь цаазаар авхуулсан байж болзошгүйг илтгэж байгаа аж. Энэ нь тус газраас олдсон хамгийн гайхалтай олдворуудын нэг болжээ.

Судалгааны баг араг яснуудын Остеологийн анхан шатны шинжилгээнд оруулахад шарилууд дундаас толгойг нь тастаж мөчилсөн араг яс олдсон байна. Энэ нь түүнийг хүчирхийлэл, тамлалын улмаас нас барсан болохыг харуулж байгаа аж.

Зургийг archaeologymag.com сайтаас авав

Мөн “Journal of Archaeological Science” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар хүмүүсийн удамшлын болон газарзүйн гарал үүслийг тодорхойлохын тулд оршуулгын 14 шүдний дээжийг судлаачид шинжилжээ. Үр дүнд нь эдгээр хүмүүс бүгд эрэгтэй болох нь геномын дарааллаар нотлогдсон бөгөөд тэдний 11 нь Хойд Хятадаас ирсэн эртний болон орчин үеийн Хан үндэстний популяцитай удамшлын холбоотой болох нь тогтоогдсон байна. Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.  

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хойд Хтад гэж яг аль газар нутгийг хэлээд байна, Хэзээнээсээ л Монгол руу өнгөлзөж бгаад алуулсан хятадын араг яснууд гэсэн үг үү?

Боргил
Боргил
Reply to  Зочин

Хойд Хятад гэж уг нь цагаан хэрэмний урд л байх ёстой. Хүннү юм уу Сяньби-ийн үеийнх байх

Зочин
Зочин

Энэ мэт өөрсдийн газар нутаг дээрх судалгааг өөрсдөө хийдэг болмоор юм.

Зочин
Зочин

Худлаа ч хамаагүй өөрсөдтэйгөө хамааруулах гээд үзэж байгаа биз

Зочинолдох
Зочинолдох

сайн хороосны хүчинд өдий зэрэгтэй үлдэж.өдийд 2,3 н тэрбум байх байсан

Холбоотой мэдээ

Back to top button