Ц.Мөнтуяа БЕХ-ийн "багш нар улс төрөөс ангид байх" заалтыг хасах хуулийн төсөл боловсруулжээ

Энэ удаагийн парламентын хамгийн боловсролгүй гишүүдийн нэг бол Ц.Мөнхтуяа. Гэхдээ тэр боловсролын салбарын нэрийг барьж уг суудалд залраад буй.
Тэрбээр Монголын багш нарын эрх ашгийн төлөө уриа, малгайн дор, үйлдвэрчний эвлэлийн квотоор Ардчилсан намын жагсаалтад багтан парламентын сонгуульд нэр дэвшсэн байдаг.
Харин түүний боловсролын талаар хайж үзэхэд 1995 онд Дорнод Их Сургууль, бага боловсролын багш мэргэжлээр төгссөн. 1995-2018 он хүртэл ЕБС-д багшилсан. Үүний дараагаар МБҮЭХ-ны дарга, ТУЗ-ийн гишүүнээр зургаан жил ажиллаад УИХ-ын гишүүн болсон байгаа юм.
Гэхдээ Ц.Мөнхтуяагийн даргалж байсан "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо" ТББ нь жинхэнэ багш нарыг төлөөлдөг үйлдвэрчний эвлэл биш буюу Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлгүй байгууллага юм.
Өөрөөр хэлбэр Ц.Мөнхтуяа нь хувиараа төрийн бус байгууллага байгуулан МБҮЭХ хэмээн нэрийдэж өөрөө даргалдаг байсан гэсэн үг.
Эндээс Ц.Мөнхтуяагийн боловсрол яав ч гишүүний түвшинд хүрэхгүй нь тод.
Тэгвэл боловсрол тааруу ч УИХ-д багтаж, олны шүүмжлэлд өртөөд буй Ц.Мөнхтуяа гишүүн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж эхэлжээ. Тэрбээр уг төслөө өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд төрийн D Parliament цахим хуудаст байршуулсан байна.
Ингэхдээ одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, өөрчлөх, хасах хэд хэдэн заалтыг боловсруулж хуулийн төсөлдөө тусгасан байна.
Тухайлбал, Боловсролын тухай хуульд:
- Нэмэлт өөрчлөлт оруулах 7 заалт,
- Өөрчлөн найруулах 7 заалт,
- Хасах нэг заалтыг тус тус боловсруулжээ.
Эндээс анхаарал татах зарим заалтыг онцлон хүргэе.
Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах заалтад:
- Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга, дүүргийн боловсролын хэлтсийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль болон насан туршийн суралцахуйн төвийн захирлыг ажиллах хугацаандаа манлайлалтай, ёс зүйтэй, хариуцлагатай ажилласан бол 3-5 жилээр улираан томилохоор тусгажээ.
- Мөн тухайн жилийн төсвийн тухай хуулиар тооцоолсон дотоодын нийт бүтээгдэхүүний долоогоос доошгүй хувийг, эсвэл улсын төсвийн нийт зардлын хориос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулахаар төлөвлөж хэрэгжүүлэхээр заасан байна.
Мөн Боловсролын ерөнхий хуулийг өөрчлөн найруулах заалтад:
Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр амжилттай суралцсан суралцагчид дараах дэмжлэгийг төрөөс үзүүлнэ. Үүнд:
- “12.7.1.сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт олгох,
- 12.7.2.сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээтэй амьжиргааны тэтгэлэг олгох,
- 12.7.3.багш мэргэжлээр амжилттай суралцаж, амьжиргааны тэтгэлэг авсан хугацааг багшаар ажилласанд тооцох гэсэн байгаа юм.
Мөн төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвд 15-аас доошгүй жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах байдлаар хуульд өөрчлөлт оруулахаар тусгажээ.
Харин хасах заалтад:
Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Боловсролын ерөнхий хуулиас 13.2.13 дугаар зүйл буюу улс төрөөс ангид байж, хуулиар зөвшөөрснөөс бусад улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх гэсэн заалтыг хасах хуулийн төслийг боловсруулсан байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчиллын нэг аймшигтай сул та л нь иймэрхүү боловсролгүй этгээдүүдэд өөрсдийгөө дөвийлгэн гарч ирэх бололцоо олгодог бнаа ! Женко, Мөнхбаясга лан энэ Мөнхтуяа нтр бол гишүүн байтугай а лбанд тэнцэхээргүй, нойлийн ногоон тэгүүд юмаа.
Энэ хүн ийм л боловсролгүй хүн гэдгийг хэдэн багш нар нь мэдэж аваасай. Олон мянган багш нар түүний хувийн ҮЭ д байдаг гэдгээ мэддэг болов уу? Багш нарын ҮЭ гэдэг чинь Женко Баттулга тэр хоёрын хувийн ҮЭ шүү дээ.
Ээ энэ бол ардчилсан намын хамгийн дорой сонголт шүү.
neg ch deed surguuli tugsuugui, esvel 1 dotoodiin deed surguuli tugssun, dotooddoo master hamgaalsan, gadaadad bachelor, or master hamgaalsan geed bolovsroloor n jagsaaval hen n hamgiin bolovsrolgui gedgiig n helj boloh yum. Ternees, yag iim jagsaaltguigeer, ene hun hamgiin bolovsrolguigiin neg gej helj bolohgui l dee. Naad zah n, OE, Amarbaysgalan, Genco, Munkhbayasgalan geh met humuus bas haaguud jagsah ve, bolovsroltoi gej uzeh uu?
Эргүү авгай
Гутамшиг гэж энийг л хэлнэ
Улстөрөөс ангид байх гэдэг за�##�тыг байлгах нь зөв. Тэгэхгүй бол багш нар улстөрийн үйл ажиллагаанд оролцоод эхэлбэл шавь нар, оюутан сурагчид тэдний эцэг эхийг улстөрийн үйл ажиллагаандаа татан оролцуулах, эсвэл улстөрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах сөрөг үзэгдлүүд гарч эхэлнэ. Сур�##�цагчаа сурган, төлөвшүүлэх үүрэгтэй хамгийн гол хүмүүсийн нэг болох багш нар, сургуулийн орчин улстөржиж эхэлбэл сөрөг үр дүн маш их буй болно. Багш нар улстөрөөс ангид байх ёстой.
Мөнхтуяа гэж гишүүнийг их нох�##�ьный хүн юм гэж соши�##�аас харж байсан. Орон нутагт байдаг Дорнод дээд сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн аж. Цааш сур�##�цах шаардлагатай л хүн юм байна гэж бодлоо. Хууль, боловсрол судл�##�, эдийн засаг, менежмент зэргийн �##�ь нэгээр хоёрдогч бак�##�аврт, цаашид ахисан түвшинд төрийн удирдлагаар ч сурах хэрэгтэй дээ гэж зөвлөмөөр байна.
Монголоор дүүрэн мэргэжлийн холбоо нэртэй 2 намын сонгууль яам байгууллагын дарга нартай холбоотой байгуулсан бараг гэр бүлийн шахуу эсвэл нэг хүний байгууллага байж л байдаг шүү.
ҮЭ үүсгэн байгуулах нь зөвхөн МҮЭ-ийн мэдэлд бдаг юм биш эргүү сэтгүүлч гуай! Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх эрх чөлөө... МҮЭ гэгч "г�##�ын хор" бологч коммунист тоглоомын байгууллагыг 1990 онд тараах ёстой бв!
naad awgai ehnii eeljind uurtuu l yum naaj ehelsiin bishuu chawaas hiimel shudendee dasaagui yarina gj bas goy shaajiileeshdee, TBB ni bagadaad odoo bas bagsh nariin nam baiguulahnee dawartsan awgai chin