Нийгэм мэдээ

Аваргуудын ес дэх финал, Ахмад Гилбертын нулимстай шийдвэрлэх тоглолт

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн энэ улирлын плей-оффын хагас шигшээ шатны хамгийн сонирхолтой цувралын ялагч тодорлоо.

Аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд болон ДеМаркус Казинсыг нэгтгэсэн Сэлэнгэ Бодонс багуудын цувралын долоо дахь тоглолт өчигдөр /2025.04.06/ болов.

Хүлэгүүд цувралыг 3-1 гэсэн харьцаатай тэргүүлж байсан. Демаркус Казинсыг багтаа нэгтгэсэн Сэлэнгэ Бодонсынхон хоёр тоглолт дараалан хожиж, цувралыг тэнцүүлсэн билээ.

Хожсон баг нь финалд шалгарах чухал тоглолт эхний үеэсээ л эн тэнцүү оноо авалттай, ширүүн өрсөлдөөнтэй байсан. Хасын Хүлэгүүдийн хувьд тоглолтыг үе бүр дээр ялимгүй илүүрхэж, онооны тэргүүлэлтэй байсан. Харин Сэлэнгэ Бодонс онооны зөрүүг багасгаж байв.

Шийдвэрлэх тоглолтод Сэлэнгэ Бодонсын Ахмад Гилберт тун сайн тоглож, багаа оноогоор илүү гаргасан. Харин Хасын Хүлэгүүд багаараа жигд тоглож, сэлгээний нөөц бололцоо бүрэн ашигласан гэхэд хилсдэхгүй.

Энэхүү тоглолтын эхний үеэс ДеМаркус Казинс сул, тааруу тоглосон. Довтолгоо, хамгаалалт дээр өмнөх тоглолтууд шигээ байсангүй. Гэхдээ дөрөвдүгээр үед будагтай талбай руу дайрсан тоглолтуудаа үзүүлж, давуу талыг үүсгэсэн. .

Тоглолтын дараа Ахмад Гилберт нулимс дуслуулж, Хасын Хүлэгүүд аваргаа хамгаалахаар дахин финалд шалгарав. Харин Демаркус Казинс фенүүддээ хүндэтгэл үзүүлсээр нутаг буцав.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button